2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ.
Ослын улмаас Toyoto sai маркийн машинд явсан нэг иргэн нас барсан бөгөөд нийтийн тээврээр үйлчлүүлж байсан зорчигчдын эрүүл мэндийн байдал хэвийн байгааг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд осолд өртсөн талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлэв.
Жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, авто замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!