Монгол Улсын ууган БИД ББСБ нь Итали улсын рейтингийн MFR /MicroFinanza Rating/ компаниас явуулсан газар дээрх хяналт шалгалтыг амжилттай даван гарч Олон улсын "Харилцагчийг Хамгаалах сертификат"-ын МӨНГӨН буюу "Silver Badge" үнэлгээ хүртлээ. 🤩
🔍 Энэхүү үнэлгээ нь 2 сарын хугацаанд байгууллагын бүхий л үйл ажиллагаанд дараах 8 зарчимд үндэслэн хийгддэг онцлогтой.
✅ Харилцагчийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ
✅ Хэт өрийн дарамтаас сэргийлэх
✅ Мэдээллийн ил тод байдал
✅ Зохистой үнийн бодлого
✅ Шударга, эрх тэгш, хүндэтгэлтэй харилцагчийн үйлчилгээ
✅ Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдал
✅ Гомдол, санал хүлээн авах үр дүнтэй механизм
✅ Харилцагчийг хамгаалах стандартын хэрэгжилт, хяналт
БИД ББСБ нь 2014 онд Салбартаа анх удаа тус байгууллагаар Нийгмийн хариуцлагын үнэлгээ хийлгэж +B үнэлгээ авч байсан бол энэхүү үнэлгээ нь харилцагчийн эрх ашгийг хамгаалах, шударга, ил тод, хариуцлагатай санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд манай байгууллага Олон улсын жишигт нийцэж буйг ДАХИН баталгаажуулж чаджээ.💪🙏💪
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!