Үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо явуулж байгаа эсэхэд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны хамтарсан ажлын хэсгүүд хэсэгчилсэн шалгалтыг зарим аж ахуйн нэгжүүдэд хийжээ.
Шалгалтад нэр бүхий зочид буудал, бүрэн дунд сургууль, үнэт эдлэлийн дэлгүүрүүдийг хамруулахад төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийгээгүй, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг гадаад валютаар илэрхийлсэн, Монголбанкны зөвшөөрөлгүйгээр тооцооны нэгжээр илэрхийлсэн, цалин хөлсийг төгрөгөөр олгоогүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийн дагуу шаардлага тавьж, тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж улсын орлого болгох, улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг даалгавар өгчээ.
Мөн таван аж ахуйн нэгжид захиргааны хариуцлага ногдуулж, торгуулийн арга хэмжээ авсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!