ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрөөс зуслан руу нийтийн тээврийн автобус явахгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүйтний улирлал эхэлж зуслан чиглэлийн зорчигч урсгал буурсантай холбоотойгоор ЗҮ:1 Гүнт-Жигжид-Тэнгис кино театр, ЗҮ:2 Гоодой-Тэнгис кинотеатр, ЗҮ:3 Баянбулаг-Тэнгис кинотеатр чиглэлд есдүгээр сарын 19-ний өдрөөс том оврын автобусны үйлчилгээг зогсоохоор болжээ.

Харин хойд чиглэлд байнгын үйлчилгээ үзүүлдэг ХО:2 “Шаргаторьт-Дүнжингарав худалдааны төв”, ХО:1 “Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр” чиглэлийн үйлчилгээ хэвийн үргэлжлэх юм байна.

Нийслэлийн Тээврийн газраас зуны улирал болж зуслан чиглэлийн зорчих урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан дээрх чиглэлийн үйлчилгээг 6 дугаар сараас эхлүүлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг