• 6 сарын 10, Мягмар
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд бизнес эрхлэх орчин сайжирчээ

Ж.Идэр
2013 оны 10 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг
Манай улс 189 орноос бизнесийн орчны таатай нөхцлөөрөө 76-д бичигджээ

Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс жил бүр гаргадаг Бизнес эрхлэх орчны судалгаа гарчээ.

Энэхүү судалгаанд Монгол Улсын бизнесийн орчин ирэх онд ямар байх талаарх жагсаалтыг хэвлэсэн байна.

Манай улс 189 орноос бизнесийн орчны таатай нөхцлөөрөө 76-д бичигджээ.

Энэ онд энэ үзүүлэлт 80 дугаар байрт байсан бол ийнхүү дөрвөн байраар урагшилсан байна.

Ингэхдээ Монгол Улсад бизнес эрхлэх боломж 36-аас 25, барилга, бүтээн байгуулалт эрхлэх орчин 132-оос 107, цахилгаан эрчим хүчний хангамж 171-ээс 162 дугаар байрт урагшилж сайжирсан байна. Гэвч хөрөнгийн бүртгэл хийлгэх орчин 21-ээс 27, зээл авах боломж 52-оос 55, хөрөнгө оруулагчдыг хамгаалах орчин 21-ээс 22 дугаар байрт ухарчээ.

Үзүүлэлт Урагшилсан байр
Бизнес эрхлэх боломж  36-аас 25
Барилга, бүтээн байгуулалт эрхлэх орчин  132-оос 107
Цахилгаан эрчим хүчний хангамж 171-ээс 162 
Үзүүлэлт Ухарсан байр
Хөрөнгийн бүртгэл хийлгэх орчин 21-ээс 27
Зээл авах боломж 52-оос 55
Хөрөнгө оруулагчдыг хамгаалах орчин 21-ээс 22
Зураг