• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцны тань талбайн м.кв-ын хэмжээ дутвал яах вэ?

ikon.mn
2016 оны 8 сарын 12
Барилга.МН
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд хувийн, төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн зориулалттай орон сууцны барилгууд олноор баригдаж, худалдан борлуулах орон сууцны талбайн хэмжээг янз бүрээр тогтоож байгаагаас иргэн, аж ахуйн нэгжийн хооронд үл ойлголцол үүсээд байна.

Одоо “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 тэмдэглэгээ бүхий стандартыг батлан мөрдөж байгаа ч барилгын зарим компани болон худалдан авагчийн хооронд байгуулсан “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”-нд сууцны талбайг дээрх стандартаас өөр байдлаар хэмжих, эсвэл буруу хэмжиж гэрчилгээнд тусгасан зэргээс шалтгаалан дараа нь м.кв-ын хэмжилтийн зөрүүгээс маргаан гарах тохиолдол олонтаа.

Үүнээс болж барилгын компани ашиг олох зорилгоор м.кв-ыг илүү тооцож, иргэдээс төлбөр нэмж авдаг тухай ойлголт олон нийтийн дунд байдаг. Барилгын компаниуд орон сууцны барилга барихдаа зураг төслийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, түүний дагуу орон сууцны м.кв-ыг тооцож, иргэдэд худалддаг.

Гэтэл зураг төслийн компанийн боловсруулсан м.кв нь батлагдсан стандартын дагуу хэмжихэд дутаж байгаа тохиолдол ч олон байна. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалж байгааг зураг төслийн компаниуд тайлбарладаг.

Тухайлбал, зураг төсөл нарийвчилсан байдлаар гардаггүйгээс шалтгаалж барилгын ажлыг гүйцэтгэхэд ерөнхий хана, тасалгааны хана зэрэг нь өргөн, нарийн хийгдэж буйгаас шалтгаалж м.кв-ын зөрүү гарах ч тохиолдол бий.

Орон сууц худалдан авсан иргэд холбогдох мэргэжлийн байгууллагуудаар орон сууцныхаа м.кв-д хэмжилт хийлгэн, дутсан тохиолдолд шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж байна.

      Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд талууд:

  • Талууд орон сууцыг хүлээлцэхдээ м.кв-ыг нь “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 тэмдэглэгээ бүхий стандартын дагуу дахин хэмжих тухай заалтыг оруулах;
     
  • Гэрээнд баталгаат хугацаа тогтоож, тус хугацаанд орон сууцанд доголдол гарсан тохиолдолд гүйцэтгэгч тал бүрэн хариуцаж, хохирлыг барагдуулах тухай заалт оруулах;
     
  • /Барилгын тухай хуулийн 16.1.3-д “Барилгын ажил гүйцэтгэгч нь Барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах”;
     
  • Мөн ашиглалтад орсон орон сууц худалдахдаа худалдан авагчтай Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Тиймээс нэгэнт ашиглалтад орсон бол Худалдах, худалдан авах гэрээг байгуулах;
     
  • Талууд гэрээ байгуулахдаа гэрээтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд, аль болох харилцан тохиролцож шийдвэрлэх талаар тусгах нь талуудад ашигтай юм /Ихэвчлэн маргаан гарвал шүүхээр шийдвэрлүүлнэ гэж гэрээндээ тусгасан байдаг. Энэ нь талуудад цаг хугацаа эдийн засгийн хувьд хүндрэлтэй юм./;
     
  • Нэгэнт худалдан авсан орон сууцны м.кв нь гэрчилгээн дэх талбайн хэмжээнээс зөрүүтэй (дутуу) байвал тус компанид хандаж, зөрүү талбайн төлбөрөө гаргуулан авахаар нэхэмжлэх эрхтэй. Ингэхдээ Иргэний хууль болон гэрээнд заасан хугацаанаас хэтэрч болохгүй.

Төрийн байгууллагын зүгээс орон сууцны м.кв-ын зөрүүтэй холбоотой маргаан, бусад маргааныг гаргахгүй байхад анхаарч, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай юм.

Тиймээс “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 тэмдэглэгээ бүхий стандартыг шинэчлэх шаардлага байгааг салбарын байгууллагууд мэдэгдэж байна.

Монгол Улс дахь орон сууцны м.кв-ыг тооцохдоо зөвхөн “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу тооцох тухай тус стандартад заажээ. 

Гэрээ байгуулагч талуудад гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн гэрээг чөлөөтэй байгуулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Гэрээ байгуулагч талуудад гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн гэрээг чөлөөтэй байгуулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Иргэний хуулийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж тусгасан байдаг.

Тиймээс гэрээ байгуулагч талууд хэн нэгнийгээ хохироохгүйн тулд м.кв-ын хэмжээний асуудлыг харилцан тохиролцож, гэрээг байгуулах нөхцлийг “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартаар олгож өгөх нь чухал ач холбогдолтой. Тухайлбал, гэрээ байгуулагч талууд дээрх стандартаар м.кв-ыг тооцох, эсвэл харилцан тохиролцож м.кв-ыг тооцох тухай зохицуулалт юм. 

Нэг талаас орон сууцаа худалдан борлуулж, ашиг олох сонирхол бүхий барилгын компани нөгөө талаас хэрэгцээгээ хангаж, орон сууц худалдан авах сонирхол бүхий иргэд хуулийн хүрээнд харилцан ашигтай гэрээ байгуулах нь чухал. Энэ нь тухайн компанийг зөрчилтэй, гомдол дагуулсан асуудалд оруулахгүй байх арга, боломж бөгөөд худалдан авагчийн эрхийг зөрчихгүй байх давуу талтай.

Эх сурвалж: www.barilga.mn 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zaya [202.21.122.3] 2021/4/8
manaih 2014ond bair avsan. 2020ond bairaa zarah geed hemjilt hiilgehed 10m.kv dutsan. tgd barisan gazartaiga holbogdohod tulbur butsaaj uguhgvi gsn. oron suutstai holbootoi margaan 6 jiliin dotor bh ystoi gd huulind zaasan bdag ym ble. ene hugatsaa ni ungursun tohioldold ymar ch arga bhgvi yu?
0 | 0 Хариулах
Орон сууцны м.кв хэмжилт- [192.82.69.52] 2019/11/19
Манай компани 2012 оноос төрөл бүрийн талбайн хэмжилтийг стандартын дагуу хийж талбайг бодитоор хэмжиж, дүгнэлт гаргаж өгч, шийдвэрлүүлсэн туршлагатай анхдагч байгууллага. Шүүхийн шинжээчээр ажиллаж, хөндлөнгийн хяналт хийнэ, барилга улсын комиссд өгөх зураг бэлдэнэ, дулаан авах талбайн зураг хийж тодорхойлох эрхтэй, бүх дүүргийн үл хөдлөхийн газарт бүртгэлтэй. Тусгай зөвшөөрөлтэй (ЗТ17-116/19), мэргэжлийн хамт олон шуурхай үйлчилж байна. Мэргэшсэн архитектор зургийг нь боловсруулж хяналт хийнэ. Баталгаа гаргана. *Яаралтай талбайн хэмжилтийг газар дээр боловсруулж хэвлэж баталгаажуулж өгнө.
0 | 0 Хариулах
иргэн [202.126.89.190] 2020/3/18
яааж холбоо барих вэ
0 | 0 Хариулах
Irgen [202.70.41.62] 2016/8/12
Иргэдэд чанаргүй байр худалдсан байхад иргэн барилгын компанд байраа буцааж өгөж мөнгөө авах хэрэгтэй. Эсвэл өөр байраар солин өгөж хохиролгүй болгох үүрэгтэйв Эс биелүүлвээс шүүхдэж байрны мөнгийг бусад хохиролын хамт нөхөн авах
0 | 0 Хариулах
Батзориг [112.72.15.202] 2016/8/12
Гоё мэдээлэл байна.
1 | 0 Хариулах
иргэн [103.14.36.6] 2016/8/12
Гэрээнд дээр дурдсан хэмжилтийн талаарх заалт орсон ороогүй нэгэнт Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандарт нь Монгол Улсын л стандарт юм бол бүгд л мөрдөх ёстой ш дээ. Хэрэв талбайн хэмжээ нь гэрээнд зааснаасаа бага байгаа нь тогтоогдвол барилгын компани л хариуцна. Түүнээс гэрээнд энэ заалт ороогүй гээд хариуцахгүй байж болохгүй.
4 | 0 Хариулах
иргэн [112.72.15.202] 2016/8/12
Яг ийм асуудлаар шүүхдэлцэхээр шүүхээс тухайн орон сууцыг худалдаж авахдаа м.кв-ыг хэмжээгүй нь худалдан авагчын буруу гэж үзээд байгаа. Бас гэрээг талуудын хүсэл зоригийн илэрхийлэл учраас талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь гэрээг аль аль тал нь хүлээн зөвшөөрсөн гэж үзээд байна л даа
1 | 0 Хариулах
Иргэн [202.21.117.194] 2016/8/12
Яг үнэн, заавал мөрдөх стандарт гэдэг чинь үүрэг ш дээ, гэрээнд заасан, заагаагүй гэж ярих ямар ч үндэслэл байхгүй, барилгын компаниуд мэдэн будилж иргэдийг хохироож байгаа
1 | 0 Хариулах
иргэн [202.21.117.194] 2016/8/12
Бас барилгын компаниуд гэрээний нөхцлөө шууд тулгадаг, иргэний саналыг хүлээж авдаггүй, бас зальддаг, гэрээнд заасан хугацаандаа хэзээ ч ашиглалтанд оруулдаггүй мөртлөө мөнгөө яс хугацаанд нь урьдчилаад авдаг гээд иргэдийг жинхэнэ хохироодог, үүнийг ШӨХТГ ньч, шүүх нь ч яаж чаддаггүй, эцэст нь иргэд банкнаас хүүтэй зээл аваад барилгын компаниудад урьдчилж өгөөд байрандаа орж чадахгүй, зээлийн хүүгээ төлөөд л хохироод л дуусдаг, ийм л шударга бус байгаа ш дээ. Энэ тухйа ярьсан хэлсэн бүхэн зүгээр "цуурай" л болдог
0 | 0 Хариулах
хохирсон иргэн [202.21.117.194] 2016/8/12
ikon-ынхоон, ядаж дээр бичигдэж байгаа асуудлыг олигтойхон шиг эрэн сурвалжлаад асуудлынх нь голыг олоод,алдаа дутагдлыг нь, хэн нь хохироод байгаад гаргаад тавьчихаач, тэгэхгүй иймэрхүү сулхан, хүн болгоны мэддэг мэдээлэл тавиад хэнд хэрэгтэй юм бэ?
0 | 0 Хариулах
Иргэн [202.70.41.62] 2016/8/12
Шинэ байрны дээд давхарын айлд бороо орсоны дараа таазаар ус норч ус гоожсан тохиолдолд яах вэ. Хаашаа хандах, нэгэнт ус гоожиж байгаа нь ашиглалтын эхний жилд мэдэгдэж байхад цаашид энэ байр ямарч баталгаагүй боллоо. зөвлөгөө өгнө үү
0 | 0 Хариулах
хариулт [112.72.15.202] 2016/8/12
Баталгаат хугацаанд тухай орон сууцанд аливаа доголдол гарвал барилгын компани хариуцлага хүлээх ёстой. Тиймээс барилгын компанидаа эхлээд хандах хэрэгтэй.
2 | 0 Хариулах