ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

ikon.mn
2016 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт:

Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, 2012 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1.3 хувьтай гарахаар байна.

Эдийн засаг ийнхүү уналтанд ороход нэг талаас дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурч, манай улсын экспортын орлого, төсвийн бүрдэлт, валютын орох урсгалд сөрөг нөлөөлөл үзүүлсэн.

Нөгөө талаас өнгөрсөн 4 жил явуулсан төсөв, мөнгөний алдаатай бодлого, тооцоо судалгаагүй, уялдаа холбоогүй шийдвэрүүдийн уршгаар улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал туйлын хүнд байдалд орсныг онцлон тэмдэглэж байна.

Ингээд санхүүгийн тогтвортой байдлыг илэрхийлдэг зарим нэг үндсэн хүчин зүйлс манай улсын хувьд өнөөдөр ямар байгааг авч үзье.

Мөнгөний нийлүүлэлт:

2014 онд 2011 оныхоос 66 хувиар өссөн бөгөөд 2015 оноос эхлэн буурч, энэ оны нэгдүгээр сард 9,85 их наяд төгрөг болж буурчээ. Өөрөөр хэлбэл, төлбөрийн балансын алдагдал нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч байхад эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаагүй их хэмжээний мөнгийг зах зээлд хэвлэн нийлүүлсэн эдийн засгийг хямраах нэг үндсэн шалтгаан болсон.Үүний уршгаар банкны системийн эрсдэл нэмэгдсэн, гадаад валютын нөөц эрс буурч, төгрөгийн ханш сулрах болсон.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт нь 85 гаруй хувиар эдийн засгийн өсөлтөө давсан байгаа нь мөнгөний алдаатай буруу бодлого хэрэгжүүлсэнийг баталж байна.

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2011-2013 оны хооронд 18 хувиар өссөн ч, 2014 оноос эхлэн буурч, энэ оны хоёрдугаар сард хамгийн доод түвшиндээ буюу 655 тэрбум төгрөг болж буурсан бөгөөд өнгөрсөн 4 сарын дотор 839,2 тэрбум төгрөг болж 183,7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь  эхлээд бэлэн мөнгөний хомсдлыг бий болгож, богино хугацаанд огцом нэмэгдүүлж, эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлсэн байна. 

Банкны системийн эрсдэл:

2016 оны эхний 6 сарын байдлаар  дотоодын нийт хадгаламж 7,9 их наяд, харин зээлийн өрийн үлдэгдэл 12 их наяд төгрөг болж, макро эдийн засгийн тэнцвэр 4,1 их наяд төгрөгөөр алдагдаад байна.

Нөгөөтэйгүүр, банкны системийн чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл 1,9 их наяд төгрөг буюу нийт олгосон зээлийн 15,5 хувьд хүрч, 2011 оныхоос 11,6 дахин өссөн байна.

Хадгаламжийн хүү:

Хадгаламжийн дундаж хүү 2008 оныхоос буурсан ч, 2011 оноос эргэн өсч энэ оны зургаадугаар сард 13,8 хувьд хүрсэн байгаа нь банкны систем дэх мөнгөний эрэлт ихэссэнтэй, арилжааны банкнуудын санхүүгийн чадавхи муудсантай, харин валютын хадгаламжийн хүү 2011 оныхоос 1.9 хувиар өссөн нь төгрөгийн ханшийн уналт болон Монголбанкны төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилготой тогтмол хийсэн интервенцтэй холбоотой.

Эдийн засгийн хямрал, банкны системийн эрсдэл нэмэгдсэнээс шалтгаалан арилжааны банкнууд цаашид хөрөнгийн эх үүсвэр шинээр татахын тулд, ялангуяа хадгаламжийн хүүгээ жилийн 19 хувь хүртэл өсгөөд байгаа ББСБ-ууд болон Хадгаламж зээлийн хоршоодтой өрсөлдөн хадгаламжийн хүүгээ өсгөхөөр байна.

Зээлийн хүү:

Төгрөгийн зээлийн дундаж  хүү 2011 онд 15,5 хувь болж буурсан байсан нь энэ оны 6 сарын байдлаар 21,2 хувьд хүрч, 5,7 хувиар өссөн байна. Банкны системийн эрсдэл эрс нэмэгдсэн болон  банкнуудын татаж буй санхүүгийн эх үүсвэрүүдийн хүү нэмэгдсэн тул зээл олголтыг цаашид хумиж, үүнтэй уялдуулан зээлийн хүү мөн өсөхөөр байна.

Зээлийн хүүг бууруулахын тулд Засгийн газар, Монголбанкны хувьд олон улсын байгууллагууд болон түншлэгч улс орнуудаас хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл авч, дотоодын банкны системд нийлүүлэхээс өөр боломж харагдахгүй байна.

Гадаадын хөрөнгө оруулалт:

2011 онд манай улсад 4,62 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалторж ирж байсан нь жил дараалан буурсаар 2015 онд 110,2 сая ам.доллар болж, 41,9 дахин буурчээ.

Мөн энэ оны эхний 6 сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 35 сая ам.доллар болж буураад байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл хэр алдагсаны хамгийн тод жишээ гэж үзэж болно.

Гадаад худалдаа:

Гадаад худалдааны эргэлт 2015 оны эцэст 8,46 тэрбум ам.доллар болж, 2011 оныхоос 2,95 тэрбум ам.доллараар буурчээ.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар экспорт 2.2 тэрбум доллар, импорт 1.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 13 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн 2 жил эерэг гарсан нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа сайн байсных бус, харин  төгрөгийн ханш өнгөрсөн 4 жилийн хугацаанд 58 орчим хувиар суларч, хөрөнгө оруулалт, иргэдийн худалдан авах чадвар, амьжиргааны түвшин доройтсонтой шууд холбоотой гэж хэлж болно.

Төлбөрийн тэнцэл:  

2016 оны эхний 6 сарын байдлаар төлбөрийн урсгал тэнцэл -93,6 сая ам.доллар, нийт тэнцэл -46 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Төлбөрийн тэнцлийн алдагдал ийнхүү буурсаны шалтгаан нь эдийн засгийн хямралтай, мөн төгрөгийн ханшийн сулралтай холбоотой.

Төлбөрийн урсгал тэнцэл алдагдалтай гарна гэдэг нь манай улс дотооддоо бүтээсэн баялгаа гадагшаа зөөж байгаагийн илрэл бөгөөд өнгөрсөн 4 жилийн хугацаанд 8 тэрбум 117,7 сая ам.доллартай тэнцэхүйц баялгаа гадагшаа алдсан байна.

Гадаад валютын албан нөөц:

2012 оны эцэст 4.1 тэрбум ам.долларт хүрээд байсан гадаад валютын албан нөөц жил улирал дараалан буурсаар энэ оны зургаадугаар сарын байдлаар 1 тэрбум 296.6 сая ам.доллар болсон байна. Бодит байдал дээр гадаад валютын цэвэр нөөц -429 сая ам.доллар болсон талаар шинээр томилогдсон Монголбанкны удирдлагууд мэдэгдсэн.

Өнөөдөр төгрөгийн ханш огцом унаж байгаагийн үндсэн шалтгаан нь валютын нөөц шавхагдсантай холбоотой гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Төгрөгийн ханш гол худалдааны валютуудын эсрэг өнгөрсөн 4 жилийн хугацаанд 58 хүртэлх хувиар суларсан бөгөөд ялангуяа валютын зээлтэй иргэд ААН-үүд ханшийн зөрүүнээс жилд 850 тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээсэн гэдэг тооцоо гарч байна.

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ:

Эдийн засгийн хямралын сүүдэр хөрөнгийн зах зээлд нөлөөлж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2011-2015 оны хооронд  40 хувиар буурч, 900 орчим тэрбум төгрөгийн алдагдлыг хувьцаа эзэмшигчид хүлээсэн байна.

Зээлжих зэрэглэл:

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын Стандарт энд Пүүрс /S&P/  агентлаг сүүлийн 4 жил 4 шатлал бууруулаад байна. Үүний улмаас Засгийн газар төдийгүй манай улсын компаниуд гадны улс орноос таатай нөхцөлтэй, хүү багатай арилжааны зээл авах боломж хязгаарлагдаж байна.

Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сард гаргасан Засгийн газрын 500 сая ам.долларын бондын жилийн хүү 11 хувьд хүрсэн байгаа нь Чингис бондын хүүнээс 6 хувиар өндөр байна.

Бизнес регистр:

Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар 134,813 ААН-үүд бүртгэлтэй байгаагаас 66,388 нь ААН-үүд үйл ажиллагаагаа зогсоосон буюу ажил эрхлээгүй байна. Өөрөөр хэлбэл үндэсний 2 компани тутмын 1 нь үйл ажиллагаагаа зогсоосон байна. Энэ нь манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн дордсоныг, мөн бизнес эрхлэх орчин хэр муудсаныг харуулж буй хамгийн тод жишээ юм.

Олон мянган ААН-үүд үүд хаалгаа барьсаны уршгаар ажилгүйдэл газар авч, иргэдийн орлого буурч, амьжиргааны түвшин эрс доройтоод байна. Өнөөгийн энэхүү хямралаас манай улс хувийн хэвшилдээ тулгуурлаж гарна. Энэ утгаараа юуны өмнө эдгээр компаниудыг үйл ажиллагаагаа дахин эхлүүлэх боломжийг олгоход төрийн бодлого чиглэгдэх ёстой. 

Монгол Улсын нийт гадаад өр:

Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол 49,7 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 210 хувийг даваад байна.

Нэгдсэн төсөв:

Сүүлийн 3 жил дараалан Нэгдсэн төсвийн орлого 1 их наяд гаруй төгрөгөөр тасарч, жил бүр 2-3 удаа тодотгол хийж ирсэн.

Монгол Улсын нэгдсэн төсөв 4 жил дараалан их хэмжээний алдагдалтай гарч байгаа нь нэг талаас манай улсын эдийн засаг хямарсантай, нөгөө талаас татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, үрэлгэн зарлагадаж ирсэнтэй шууд холбоотой.  

ҮЗҮҮЛЭЛТ 2016 БАТЛАГДСАН 2016 ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ЗӨРҮҮ
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7013.9 5213.4 -1800.5
Төсвийн нийт зарлага 7954.4 10326.8 2372.4
Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -940.5 -5113.4 -4172.8
Төсвийн тэнцлийн ДНБ-д эзлэх % -3.4% -21.1% 17.7%

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд зааснаар нэгдсэн төсвийн алдагдал энэ онд ДНБ-ий 4 хувиас буюу 974,9 тэрбум төгрөгөөс хэтэрч болохгүй. Гэтэл эхний 7 сарын байдлаар нэгдсэн төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрээд байна.

Тиймээс нэн даруй төсвийн тодотгол хийж, төсвийн зарлагыг бууруулахгүй бол төсвийн зарлага оны эцэст 10,3 их наяд төгрөгт хүрч, алдагдал нь 5,1 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 21,1 хувийг давахаар байна. Өөрөөр хэлбэл, энэ жилийн төсвийн алдагдал төсвийн орлоготойгоо дүйцэхүйц хэмжээнд хүрэхээр байна.

Төсвийн орлогын тасралтын талаар:

2016 оны баталсан төсвийн орлого 7,013 их наяд төгрөг 1.8 их наяд төгрөгөөр тасарч, өнгөрсөн оныхоос 760,3 тэрбум төгрөгөөр бага төвлөрөхөөр байна.

ШАЛТГААН Тэрбум ₮
1. Эрдэс бүтээгдэхүүний үнэ, экспортын бууралт 362.8
2. Импортын бууралт 515.9
3. Эдийн засгийн нөхцөл байдал 397.3
4. Бусад шалтгаан 524.5
НИЙТ 1800.5

 

Хууль бусаар санхүүжүүлсэн, төсөвт тусгагдаагүй хөрөнгө:

Нэгдсэн төсвийн орлого 1.8 их наяд төгрөгөөр тасарч байхад, төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчин зарлагаа өсгөн ард түмний өрийг нэмэгдүүлсэн байна.

 

Тухайлбал “Сайн” нэртэй хөтөлбөрүүдэд нийт 1 их наяд 135 тэрбум төгрөг баталж, 596 тэрбум төгрөгийн зээл аван, 553,8 тэрбум төгрөг олгосон байна.  

Засгийн газрын өрийн үйлчилгээ:

2011 онд нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр нийт 37,2 тэрбум төгрөгийг зээлийн хүүний төлбөрт төлж байсан нь 2016 онд 1 их наяд 85  тэрбум болж, өнгөрсөн 4 жилд 29 дахин нэмэгдсэн байна.

Өмнөх Засгийн газар төсөвт тусгагдаагүй хөтөлбөрүүдийг өр тавин санхүүжүүлсэн, төсөвт ирэх ачаалал, өрийн дарамтыг нэмэгдүүлсэн зэргээс үүдэн зээлийн хүүгийн төлбөр цаашид ч хурдацтай нэмэгдэхээр байна.

Мөн ирэх оноос эхлэн бондын төлбөрийг төлж эхлэх ба валютын нөөц хангалтгүй, дэлхийн зах зээл дээрх эрдэс баялагийн түүхий эдийн үнэ унасан, манай улсын зээлжих зэрэглэл –В2 болж буурсан, 2016 оны төсвийн алдагдал 1 их наяд орчим төгрөг байхаар төсөвлөгдсөн зэрэг нь дээрх бондуудыг эргэн төлөхөд их хүнд болохыг анхааруулж байна.

Засгийн газрын өр:

Засгийн газрын өр энэ онд 17их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч, оны эцэст 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэхээр байна.

ҮЗҮҮЛЭЛТ 2016 БАТЛАГДСАН 2016 ХҮЛЭЭГДЭЖ БУЙ
Засгийн газрын өр (нэрлэсэн) 17,310.8 21,284.4
Засгийн газрын өр (өнөөгийн үнэ цэнэ) 15,174.4 18,913.6
Засгийн газрын өр / ДНБ 55% 78%

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлын санхүүжилтэнд үүссэн хүндрэл:

Энэ онд нэгдсэн төсвөөс гадаад, дотоод зээлийн өрийн төлбөрөө графикийн дагуу, шинээр зээл авахгүйгээр эргэн төлвөл, Монголын төрд бүхий л үйл ажиллагаагаа санхүүжүүлэхэд дөнгөж 1 их наяд 130 тэрбум төгрөг үлдэж байна. Энэ мөнгө нь төрийн албан хаагчдын цалинг тавихад ч хүрэлцэхгүй юм.

Засгийн газарт үйл ажиллагаа явуулахад дахин 5.8 их наяд төгрөг шаардлагатай болно.

2017, 2018 онуудад Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого нь Засгийн газрын өр, зээлийн эргэн төлөлт, хүүний төлбөрийг төлөхөд ч хүрэлцэхгүй байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлын санхүүжилтэнд үүссэн хүндрэл /тэрбум төгрөгөөр/

# 2016 тод 2017 2018 2019
Төсвийн орлого (Тусламжын орлогыг цэвэрлэсэн дүн) 5103.6 5803.4 6098.2 6543.5
Зээлийн үйлчилгээний төлбөр 3973 6197.4 6236.4 5337.4
Хүүний төлбөр 1085 1548.6 1975 2456.9
Үндсэн төлбөр 2888 4648.8 4261.4 2880.5
Үлдэх эх үүсвэр 1130.6 -394 -138.2 1206.1
Төсвийн бусад зардлыг санхүүжүүлэхэд шаардлагатай эх үүсвэр -5811.4 -7938.7 -6612.6 -5202.7
Төсвийн бусад зардлыг санхүүжүүлэхэд шаардлагатай эх үүсвэр 2016, 2017, 2018, 2019 оны нийлбэр: 25.565.4 тэрбум төгрөг

Тодруулж хэлбэл, улс олсон 5 төгрөг тутмын 4-ийг өрөндөө төлж, үлдсэн 1 төгрөгөөр нь бусад бүх зардлаа санхүүжүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсын дархан хил, аюулгүй байдлыг хамгаалдаг цэрэг эрсээс эхлээд, хүн ардынхаа эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг спортыг хөгжүүлж байдаг нийгмийн салбарт ажиллагсдын цалин хөлс, үйлчилгээний урсгал зардлуудыг ч санхүүжүүлэх боломжгүй болох нөхцөл байдалтай болжээ.

Улсын төсөв, эдийн засаг, санхүүгийн байдал ийнхүү гүн хямралд ороод байгаа үнэн мөнийг олон түмэндээ бодитоор мэдээлэн ойлгуулах нь зүйтэй юм. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй хүнд байгаа ч, манай Засгийн газар ирээдүйгээ өөдрөгөөр харж энэхүү хямралаас гарах цогц төлөвлөгөөг боловсруулж байна.

Удахгүй УИХ, шаардлагатай Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд танилцуулж, олон нийтдээ мэдээлэх болно. Өнөөгийн энэ хүнд хэцүү цаг үеийг Монголчууд бид хамтдаа даван туулах болно.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
63
Зураг
ХАРАМСАЛТАЙ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
99 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
LANLAZAR MARCUS [105.112.39.59] 2018/1/9
БАРИМТАЙ ХАРИУЦЛАГАТАЙ ХАДГАЛДАХ ЗААВАР Бизнес эрхлэхэд шаардагдах түргэн тусламжийн зээл, 3% -ийн хүүтэй зээлийг төлөх шаардлагатай юу? Бид Хувийн Зээл, Бизнесийн Зээл болон бусад хувь хүмүүс, компаниуд, хамтарсан байгууллагууд болон байгууллагуудад санал болгодог. 1000 евро хүртэл 200,000,000,00 евро хүртэлх таны зээлийн картын дүнгээс үл хамааран дараах мэдээллийг бидэнтэй холбоо бариарай. И-мэйл хаяг: zekoceanfinance@gmail.com Нэр:__________ Сүүлчийн нэр: _________ Нас: __________ Жендэр: __________ Хаяг: ____________ Улс: _________ MARITAL STATUS: __________ OCCUPATION: __________ САРЫН ОРЛОГО:__________ Гар утасны дугаар:__________ Зээл хүсэгч нь: __________ Зээлийн хэмжээ: __________ Зээлийн хугацаа: __________ Зээлийн зориулалт: __________ И-мэйл хаяг: zekoceanfinance@gmail.com
0 | 0 Хариулах
Номуун [27.123.214.106] 2017/3/6
Монголчууд бид таван толгой, оюу толгой, эрдэнэт үйлдвэр дээр л тогтнож байна. Нүүрс бол шавхагддаг нөөц мэдээж дуусна, эрдэнэт үйлдвэр ээр ч бид удаан торгоож дийлэхгүй. Монголчын эдийн засгийн байдал урд хормойгоо хойд хормойгоороо нөхөхтэй адил л улс орноос зээл авч хугацаа нь болохоор өөр улсаас илүү өндөр хүүтэй зээл авч торгоох хэмжээнд л ажиллаж байна. Монгол улсын эдийн засгийн байдлыг эрс шинэчлэн, сайжруулах нэг арга бол үйлдвэр байгуулах бид ядаж гадаадйд экспортлодоггүй юмаа гэхэд дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангадаг болох хэрэгтэй иймээс ядаж зээл аваад ч болтугай үйлдвэрлэлийнг дэмжиж, олон олон аж үйлдвэрийг байгуулах хэрэгтэй юм
0 | 0 Хариулах
цэнд [59.153.87.11] 2017/2/21
монголд хувьсгал хэрэгтэй
1 | 1 Хариулах
цолмон [59.153.87.11] 2017/2/21
монголын ард түмнийг монголын улс төрчид 27 жил ийм байдалтай болгосноо хариуцлагаа өөрсдөө хүлээх ёстой. Гэвч миний ард түмэн үнэндээ тайван номхон хүлээсээр байна
0 | 0 Хариулах
Зочин [193.205.210.32] 2016/8/24
Муу сайн идсэн ардчилсан намын луйварчидыг бариж хориод бүх хөрөнгийг нь улс хурааж авах хэрэгтэй. Одоо үүний хажуугаар нэг алба байгуулаж өмнө 4 жилд ажилласан бүх сэжигтэй нөхдүүдийг шалгах хэрэгтэй байна.
1 | 0 Хариулах
Chuuk [39.7.52.206] 2016/8/12
Ongorson balarsaniig yrih bish ene ornii mongonii bodlogiig zov zamru n oruulad uls eh orniig saihan bolgohod huchen zutge gj naana chin chamaig tavisan ym bga bizde
1 | 0 Хариулах
больёоо [202.9.40.117] 2016/8/11
МАН, чойжоо нар тэнэгтэхээ больёоо, та нар 4 жилийн өмнө ийм л алдагдалтай төсөв үлдээсэн, өр үлдээсэн биздээ нээх өөрсдөө оролцоогүй цэвэрхэн юм шиг ярьж шоудахаа боль,та нарын хажууд АН бол их юм хийсэн шүү, эхнээсээ ингэж ярьж байгаа чинь юуч хийхгүй гэдгээл хүмүүст ойлгуулах гээд ядаад бнада
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.226] 2016/8/11
АН-ыг муулах гээд ард тумэн, улс орноо дэлхий дахинд муулсан унэхээр хариуцлаггуй мэдэгдэл хийлээ!!! Энэ улс торчид хэзээ асуудалд намын бус улс орны эрх ашгийн ууднээс ханддаг болох юм бэ??? Унэхээр залхаж гуйцлээ. Монголчууд бид бугд ийм тэнэгууд юм уу эсвэл дандаа тэнэгууд нь улс торд гараад байдаг юм уу.
0 | 0 Хариулах
Зочин [202.70.34.82] 2016/8/11
Хариуцлагагүй мэдэгдлээс чинь шалтгаалж хувийн компаний татах хөрөнгө оруулалт эргэлзээнд орчихоод байна шүү дээ, мэдээлэл гарсаны чинь дараа хөрөнгө оруулагч бодож үзэх болчихоод байна. Арай ч ийм зүйл хийх гэж дээ...
1 | 2 Хариулах
Зочин [122.201.24.96] 2016/8/11
ene mergejliin bys zasgiin gazar omnox ryygee xamag byryygaa chixeed um xiij chadax yy. Baaxan arxag luivarchid ergeed irsen um bish yy
0 | 1 Хариулах
зочин [203.91.117.8] 2016/8/11
бодит байдал ийм ч байх гэж энгийн ард бид таамаглаж байсан. Одоо яах вэ?
0 | 0 Хариулах
зочин [203.91.117.8] 2016/8/11
Сү Батболдын засгийн газрын үеэс сэргэж байсан эдийн засаг өмнөх 4 жил бидний буруу сонголтоос ийм байдалд хүрсэн. Одоо энэ засгийн газарт маш их найдвар тавьж байгаа шүү. Монгол улсаа хөгжүүлэхэд бид ч гэсэн бас хичээнээ. амжилт
1 | 2 Хариулах
Зочин [43.231.114.10] 2016/8/11
Uneheer buhimdaj bn. Chadahgui bol chadahguigee heleed suudlaa ugch sur!!! Ur huuhduudiin chin amidrah uls oron chin ner hundgui, hiper inflation ruu yavj bgaa n ta nart taalagdaj bnuu. Uiliin ur gedgiig bid nar bish ta nariin ur hoich l uureh bh shuu!!!
0 | 0 Хариулах
Зочин [43.231.114.10] 2016/8/11
Etsest n yahav. Bondiin une ch buurch ehellee. Yu gesen ug ve geheer dahin zeel avch chadahgui, avsan ch mash undur huutei zeel oldono gesen ug dee.
0 | 0 Хариулах
АНд өгчих [103.26.195.37] 2016/8/11
Аварна чадна гээ л аваа биздээ. Чадахгүй ингэж гоншигнох байсым бол АНд нь өгчих
4 | 3 Хариулах
Eh hun [176.40.150.146] 2016/8/11
Chadahgui geegui l bgaaz de. Odoonii nohtsol baidliig ilen dalangui ard tumendee taniltsuulj bn shd. AN naaguuraa chamin nertei olon hotolbor zohioj ard tumnii anhaarliig sarniulj bgaad tsaaguuraa oorsdoo mongol ornoo huvaaj idsen bn. Harin tootsoog ni ard irged bid toloh bolj bn. boldog bol ulsaas hussan bolon avilgald avsan horongo mongiig ni huraagaad tosovtoo tovloruulvel bas setgeld oyog yum da.
0 | 0 Хариулах
L.Ganaa [103.57.92.155] 2016/8/10
Mongol ylcig xogjyylne gel ajil abchixaad nycer bytetctei zacgin gazar baigyylchixaad chadaxgyi bol ertxen chaddag aabin xyyd ajilaa og ecbel ner bna ajilaa cain xiil amlacan xelcendee xyrch Mongol ylcaa xogjyyl ard tymen xarj xylem bna
0 | 0 Хариулах
зочин [103.10.21.54] 2016/8/10
Баахан юм амлаад ийм болгоно тийм болгоно гэж амлаад гарсан. Одоо хэлсэндээ хий. Янз бүрийн шалтаг ярилгүй
2 | 2 Хариулах
a [112.72.12.3] 2016/8/11
Unen chadna geed amlaj bsnaa hii.
0 | 0 Хариулах
zochin [202.9.40.19] 2016/8/10
Ergui har huur
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.61] 2016/8/10
Har uhaantai nigia kuvuun
0 | 0 Хариулах
Болдбаатар [202.131.233.11] 2016/8/10
Уг нь АН-р ачаагийн үүрүүлэх байсан юм. Одоо яалтай билээ. Ард түмэн МАН-г сонгочихлоо. МАН ч ”АН улс орныг сүйрүүлчихлээ. Биднийг сонго.Бид л аварна. гээд л гарсан. Одоо олон юм яриад яах вэ. Аврах амлалт, хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажлаа эхлээчээ. Ард түмэн чинь найдлага тавин хүлээж байна. Чадна гээд гарсан та нартаа итгэж байна
1 | 0 Хариулах
Zochin [202.9.41.99] 2016/8/10
Yamar uls huleej avsnaa heleh yostoi bizdee. ard tumend uneng heleh heregtei. AN hetersen bizdee
2 | 2 Хариулах
Зочин [202.21.100.162] 2016/8/10
Улсыг зээлээр хөгжүүлсэн жишиг улс болох нээ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.100.162] 2016/8/10
Засгийн газрын зээл оны эцэст 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэхээр байна. 2017 оны эцэст зээл нэмэгдэж ДНБ-ий 98 хувьтай тэнцэхээр байна. ӨӨ лайтай айн
1 | 0 Хариулах
Заяа [112.72.12.19] 2016/8/10
Чадна гэж чичрэн дайрч сангийн сайд болсон. Одоо юу чаддаг мэддэгээ харуул.
2 | 0 Хариулах
Заяа [112.72.12.19] 2016/8/10
Яаж хамтдаа туулах гээд байгаан. Идэж ууж хулгайлж шамшигдсан оффшордсон новшнуудынхаа хөрөнгийг хурааж улсын төсөвт төвлөрүүлээд цалин тэтгэвэрээ тавихгүй юу.
5 | 0 Хариулах
СҮХ [103.229.177.50] 2016/8/10
Сайханбилэг нновшшийн тавсан өрийг тусад нь гарагж үзүүлээч, тэр өрний хугацаа, хүү зэрэг мэдээллийг Алтанхуяг-ынхтай зэрэгцүүлж үзүүлнэ үү
0 | 2 Хариулах
Zochin [103.229.122.67] 2016/8/10
БИ ХЭЛСЭН БИЗ ДЭЭ. ГУРАВХАН САЯ ХҮНД ЭХ ОРНЫХ НЬ БАЯЛАГИЙГ ШУДАРГА ХУВААРИЛААД ӨГӨХ ЧАДВАРГҮЙ ОВТ ШААРНУУД (OFFSHORE) БОЛСОН УДИРДАГЧИДТАЙ ГЭДГЭЭ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ. ТОМ СУРГАМЖ БОЛЖ БАЙНА МОНГОЛЧУУД МИНЬ.
4 | 0 Хариулах
Хэ ХЭ Ха ХА [202.179.31.118] 2016/8/10
Нэгэннт л хийж чадна гээд засгийн эрхийг авсан юм чинь хийж л таараа. Цаг алдаад, өөрсдөдөө идэх юм гаргах гээд элдэв шалтаг тоочоод байх сонин байна. Мэргэжлийн засгийн газраа байгуулсан бол хаанаас ингэх вэ. Юу ч мэдэхгүй мөнгөний лалрууд дээшээ гарахаар ингэдэг байхгүй юу. МАН-ынхныш өнөөдөр хүүхдүүд ч үзэн ядаж байна ш дээ.
1 | 1 Хариулах
zasgiin gazriin agency [202.131.233.138] 2016/8/10
gaali tatvariin darga ner her turshlagatai, mon medlegtei hun tomilogdoj bgaan be? darga boloochgui bj l tom tom yum yariad yavaad bhiin ah duu nar n... turiin alband mungutui l bol ordog boltsiimuu? gaali tatavar bol bas ih chuhal salbar... ene salbar zuv shudraga baival gadaad hurungu oruulalt naashlah bolomj ch bgaa... agentlagiin darga nariig herhen songoj bgaag medmeer bn
1 | 0 Хариулах
yu hiivel saijrah ve? [202.131.233.138] 2016/8/10
nuhtsul baidliig tailbar hiisen dugneltiig unshlaa... gol n odoo TEGEED YAG YAH VE? YAVAL ENE BUHNIIG SAINJRUULAH VE? MAH bn uu AN hamaagui gol n uls ornoo yaj deeshluuleh ve?
0 | 0 Хариулах
АЛТАН ДҮРЭМ [27.123.214.91] 2016/8/10
ЗЭСИЙН ХАНШ ӨСӨХ БУЮУ ТОГТВОРТОЙ ҮЕД ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛРАХ ЁСГҮЙ. ЭНЭ БОЛ ВАЛЮТ АРИЛЖААНЫ АЛТАН ДҮРЭМ. ЗЭСИЙН ХАНШ 1% -ААР ӨСӨХӨД ТӨГРӨГ 0.5%-ААР ЧАНГАРАХ ЁСТОЙ. ЗЭСИЙН ҮНЭ 6 САР ТОГТВОРТОЙ БАЙХАД ТӨГРӨГ СУЛАРЧ БАЙГАА НЬ ЗАСАГ БАЙНГА СӨРӨГ МЭДЭЭ ТАРААЖ ХИЙМЭЛ ВАЛЮТЫН ХЭРЭГЦЭЭ ҮҮСГЭЖ БАЙГААГААС БОЛЖ БАЙНА. ТӨГРӨГИЙН ХАНШ ОГЦОМ УНАСАН НЬ ШИНЭ ЗАСГИЙН БУРУУ
2 | 0 Хариулах
Зочин [150.129.142.110] 2016/8/10
ман-ынхан хийнэ чадна гэж гарч ирсэн ард иргэд итгэсэн одоо ажлаа сайн хий бүү улс төржөөд бай одоо хийцгэ бид юу ч хийж чадахгүй нь гэж байгаа бол үнэнээ хэлээд больцгоо зориггүй ш ддээ шийдэж чаддагүй энэ ман хэзээний өмнөх 4 жилийн санаачилсан сайн зүйлүүдийг өшөө сайн болгож үргэлжлүүл битгий шалтаг тоочиж бултах арга хийгээд бай
2 | 3 Хариулах
Zochin [202.9.41.99] 2016/8/10
Iim bolgoson ulsuuddaa yyrla ta
1 | 0 Хариулах
зочин [43.242.242.59] 2016/8/10
энэ тайлангаас харахад энэ засгийн газар бүх"сайн" нэртэй хөтөлбөрүүд,5,8%-н орон сууцны зээлүүд бүгдийг нь хаахаар юм шиг харагдаад байна.үүний оронд тэр олон хэрэггүй орлогч сайд,төрийн нарийн бичиг,гэх мэтийн албан тушаалуудаа байхгүй болгохоос эхэлмээр юм биш үү.тэгээд бид 4 жил юу ч хийж чадахааргүй болчихлоо гэсэн утга үнэртэж байна.
4 | 0 Хариулах
Зочин [103.9.90.53] 2016/8/10
АН-ын засгийн үед Монгол ард түмний нүдийг боож, чихийн таглаж байгаад бүх хулгайгаа хийжээ
5 | 0 Хариулах
Сангийн сайдад [202.72.242.177] 2016/8/10
Одоо сонгууль дууссан. Орон нутгын сонгуулийн шоу хийх гэж бгаа бол наадахаа боль. Та нар чадна гэж амалсан амлалтаа биелуул битгий улс тор хий. Хугацаа их алдаж бнаа шуу МАныхан
3 | 3 Хариулах
Зочин [202.179.31.11] 2016/8/10
Ene Mongol ulsiin sangiig jinhene samarnaa harjil baigaarai
1 | 1 Хариулах
Зочин [202.55.180.8] 2016/8/10
Hund hetsuu bgaag hun bur l medej bgaashdee. Tiim baij odoo yaj uud ni tathaa l yrih heregteishdee.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.120.124] 2016/8/10
Tegeed odoo yah gej bna Ta nar chadna geseer baigaad Zasgiig avsan Ajil chin buu med udaashraad bh shig
0 | 0 Хариулах
zochin [202.179.29.186] 2016/8/10
ardchilsan nam mongol ulsiig arai denduu doosh ni oruuljee arai ch dee tegeed uursdiiguu mongol geed tseejee deldeed bga yumaa. mongol uls usun debjih geseer baital ard tumen suhurch unah yum bna daa. odoo dundaas yduuruu orson humuus olon bga . sudalgaa hiibel ih sonin too garah baih.uur heleh ch ug alga.
10 | 0 Хариулах
Зочин [216.123.206.82] 2016/8/10
Тэгээд одоо яах вэ? Ямар шийдэл байна, Сангийн сайдаа? Улс төржилт хийлгүй, яаралтай ажилдаа ороорой
3 | 0 Хариулах
Зочин [103.229.178.2] 2016/8/10
AN arai l ix idej uujee
8 | 0 Хариулах
xaxa [118.69.34.165] 2016/8/10
AN namiixniig shorond xii
13 | 0 Хариулах
Зочин [202.9.41.132] 2016/8/10
Ardiin Nam daraagiin 4jillin show gaa ehelsen baina. Gonshignood l baihiin. Ardchilsan nam shig shuud hiiigeed l yavaldaa. Chadahguin bol zugeer zailaad og
5 | 11 Хариулах
Зочин [202.170.71.157] 2016/8/10
AH garsan 4 jild chin bas l muudaj de zaluu mini
1 | 0 Хариулах
Зочин [202.131.247.23] 2016/8/10
Ардын нам 2011/2012 онуудад энэ бүх уруудалтын эхлэлийг тавьсан. гадаадын хөрөнгө оруулагч нарыг татах биш түлхэх бүх хууль дүрмийг тэд санаачилж батлуулсан. жинхэнэ популист гарууд. 2008-2012 онуудын алдаанаасаа суралсан байгаасай билээ.
5 | 8 Хариулах
Busee changalaya [202.70.46.20] 2016/8/10
Бодит байдал иймэрхүү байгааг гадарлаад л бсн. ЭТТ хувьцаа энэ тэр гээл сонгуулийн өмнө хүртэл АН том т1 тээд л авсан даа. Одоо АН ийг миалаад ч юу хийх вэ, МАН одоо ханцуй шамлан нэмэж өр тавилгүй, гадны хөрөнгө оруулалт татаж, бизнес эрхлэх улс төрийн таатай орчин бүрдүүлэж, төрийн албаны тансаг зардалыг танаж, төрийн албаны сул цалин авсан ажил хийдэггүй ямбагар бүдүүн бөгснүүдээ зайлуулах арга хэмжээнүүд авах хэрэгтэй бн. Төр өөрөө бизнес хийх гээд л бүх юм руу дайраад л, алаагуй баавгайн арьс хуваах хэрүүл хийгээд бвл энэ улс сөнөлөө шүү!!!
12 | 0 Хариулах
Зочин [103.229.178.10] 2016/8/10
Өөрсдөө баахан өр баларлаа, улс сөхөрлөө гээд 4 жил хүмүүсийг айлгасандаа бантаад шууд зээл өр хөөцөлдөж чадахгүй байгаа юм байна л даа. тэгээд манийгаа айлгаж байгаад өр тавих нь л дээ. 2ийн хооронд 3ийн дунд гоншигнож суухаар хийх юмаа зоригтой хий. тэгээд 47 сарын дараа дүнгээ тавиул.
1 | 0 Хариулах
Zochin [202.9.41.99] 2016/8/10
Iim hetsuu bolson ulsad yamar uls zerl ogoh yum. Joohon yum unshin medej bai
0 | 0 Хариулах
Stand by... [202.70.46.20] 2016/8/10
Бодит байдал иймэрхүү байгааг гадарлаал бсн. ЭТТ хувьцаа энэ тэр гээл сонгуулийн өмнө хүртэл АН т1 тээд л авсан даа. Одоо АН ийг миалаад ч юу хийх вэ, МАН одоо ханцуй шамлан нэмэж өр тавилгүй, гадны хөрөнгө оруулалт татаж, бизнес эрхлэх улс төрийн таатай орчин бүрдүүлэж, төрийн албан тансаг зардалыг танаж, төрийн албаны сул цалин авсан ажил хийдэггүй ямбаагар бөгснүүдээ зайлуулах арга хэмжээнүүд авах хэрэгтэй. Төр өөрөө бизнес хийх гээд л бүх юм руу дайраад л алаагуй баавгайн арьс хуваах хэрүүл хийгээд бвл байдал улам дордоно!!!
2 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2016/8/10
Ardchisan namiin altanhuyag, batbayr, saihanbileg, bayartsogt, bolor, ardiin namiin ulaan, mgl banknii zoljargal geed edgeer humuus mongoliin ireeduig 10 jileer harluulah ym hiisniig humuus medeh bolson. Ediin zasgiin ymar ch bodlogogvi ywsnii har gai udahgvi humuus tsalingaa awch chadahgvi bolohooroo, eh ornoo hudaldaj heden tugrug olj uruu tuluhuuruu amsah bolno. Aan ene buhniig haraad suuj bsn elbegdorj mun uls turiin nam huchin bugd l hariutslagiig huleeh ystoi.
3 | 2 Хариулах
Lol [103.26.195.74] 2016/8/10
Yamar bhad ni avaad yamar bolgoh ni uu harj l baya. Buh zuil ungursun 4 jild uuscheegui, parliament bolgonii [хориотой үг] hyrimtlagdsaar odii hursen. Deer ni delhiiteigee hol niiluulj, gadnii hurungu oryylaltad naidah bish dotood uildverlelee demj, yadaj oorsdiin hereglegee oorsdoo uildverlie. Mongonii huudii gej oilgood uchnuun terbymaar ni tsatsaad songyylid yalaad garaad irsen chin baidal ondoo baihgui yu! Jirin irged ylsdaa 10 hyviin tatvar, aan-uud Vat, orlogiin tatvaraa shydargaar ugsuur irsen, olon ch aan-uud tatvariin daramtnaas bolj haalgaa barisan. Zugeer l irgedee demj, oorsdoo bitgii hylgai hii. Bysad ni ayndaa bolno. Mongol hun baigaliasaa shalgarsan amidraliin toloo temtsegch genitei humuus.
3 | 1 Хариулах
Зочин [202.70.46.20] 2016/8/10
АН дэндүү хүнийрхэж хандаж дээ. Дахиж сонгомооргүй явуулын гуйлгачид байна!!!
15 | 1 Хариулах
Зочин [103.229.178.10] 2016/8/10
1992 оноос хойш нийт 24 жилийн хугацаанд 20 жилд нь засаг барьж бас барилцсан. Ард түмэн өөр гарах гарцгүй гэж бодсон учираас та нарыг сонгосон. та бүхэн одоо л өөрсдийгөө батал!!!
4 | 0 Хариулах
Зочин [203.91.116.34] 2016/8/10
CHOijilsuren [хориотой үг] shaagaad l bhin.. teneg kazah
1 | 3 Хариулах
Зочин [202.179.31.11] 2016/8/10
Чойжилсүрэн сангийн сайд болохын тулд 30 тэрбумыг намдаа өгсөн. Энэ мөнгийг хэд нугалж авах бол.
2 | 2 Хариулах
Зочин [103.229.120.120] 2016/8/10
ugui bailgudee
0 | 1 Хариулах
Зочин [43.231.114.10] 2016/8/11
oo NO.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.11] 2016/8/10
manai ene alnaa
0 | 0 Хариулах
Зочин [150.59.246.248] 2016/8/10
Iim saihan Sangiin saidtai uls chin arga baij uu hehe. Ene heden toogoo oilgodog yum bolov uu daa huurhiim min
0 | 0 Хариулах
Төгсөө [202.179.25.14] 2016/8/10
Ийм сөрөг (заримыг нь хүчээр сөрөг болгосон) мэдээллүүдийг олон нийтэд ямар зорилгоор мэдээллэж байгаа юм? Эдгээрийг засч залруулах, хэвийн байдалд оруулахын тулд ямар арга хэмжээ авах, үйл ажиллагаа зохион байгуулах талаар дурдсан юм түй ч алга. Энэ мэдэгдлийн чинь үр дүнд иргэд, бизнес эрхлэгчид, гадаадын хөрөнгө оруулагчдын хүлээлт унана. Таны хүсч буй зүйл тэгээд энэ үү, сангийн сайд гуай?
4 | 10 Хариулах
Зочин [27.123.214.121] 2016/8/10
АН-ынхан юм нуухдаа сайн шүү, зарчим нь САЙН НУУ, тэр зарчмаараа өнгөрсөн 4 жил үнэнийг өгүүлэх гэсэн бүхнийг нухчин дарж заримыг нь бүр А Л Ж байлаа, үүний нэг хор уршиг нь сэтгүүлч Бунтангийн Болормаа
12 | 1 Хариулах
Зочин [91.109.30.77] 2016/8/10
МАНАНгийн хулгайчууд бие бие рүүгээ буруугаа чихэхээ больцгоо!
3 | 0 Хариулах
asdfasf [202.179.29.197] 2016/8/10
популизмын төлбөр гэж ийм байдаг юм, ядуу хүн гэнэт баяжихаараа олсоноо идэж уугаад найрласны үр дагавар
13 | 0 Хариулах
Зочин [103.11.192.234] 2016/8/10
ӨНДИЙЖ ЯВСАН УЛСЫГ ӨНӨӨДӨР ИНГЭТЭЛ ДОРОЙТУУЛАХ ГЭЖ ДЭЭ. ХЭСЭГТЭЭ ГАРАХГҮЙ ГҮН НҮХЭНД УЛСААРАА УНАЖЭЭ. 'ГАВЬЯА' ЯРЬЖ ГАЙХУУЛДАГ ГАЙТНУУДАД БҮГДЭНД НЬ ХАРИУЦЛАГА ТООЦВОЛ ТААРНА.
9 | 1 Хариулах
Зочин [202.180.216.162] 2016/8/10
Энэ тоонуудаас харахад: 1. Төсвийн санхүүжилтээр хэрэгжих бүтээн байгуулалтын ажлыг царцаах зогсоох, халамжийн бодлогыг дахин харах, халамжийн зардлыг бууруулах, зөвхөн төрийн албан хаагчдын цалин, урсгал зардлыг санхүүжүүлэх болжээ. 2. Бондын эргэн төлөлтийг дахин өндөр хүүтэй бонд босгож төлөхөөр байна. 3. Хүссэн ч эс хүссэн ч таван толгойд гадна дотны хөрөнгө оруулагчдыг оруулахаас өөр аргагүй болсон ба үр дүн 3-4 жилд мэдрэгдэх байх.
4 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2016/8/10
сайн төлөвлөгөө гаргаад босгоод ирвэл болоодоо.
1 | 0 Хариулах
Зочин [43.231.114.10] 2016/8/10
Хариуцлага тооцох тогтолцоо байна уу. За яахав МАН ингээд ийм эдийн засаг хүлээн авлаа гэж уйлагнан аавдаа эрхэлж буй мэд аашилж хэрэггүй. Ард түмэнд хариуцлага гэдгийг мэддэг, ингэж мэдээлэл өгнөөс үүсэх үүсэх нэхцөл байдлыг эртнээс олоод харчихдаг түүнийг даваад гарчихдаг тийм л төр хэрэгтэй байна. Бидэнд сайхан системийг цогцлоож чадах төр хэрэгтэй байна. Дараагийн 4 жилд болох сонгуулийн үе хүртэл бид чинь энх амгалан тайван амьдарч өмнөх ажлаа хийж л улс эх орондоо нэмэр болъё. Та нар сайн бодож тунгааж өмнөх ажлаа хий. Тэгэж байж гэмээ нь давж гарах байх даа.
9 | 0 Хариулах
mongol hun [202.70.46.230] 2016/8/10
hen ch garsan iden yyna man garsan humuuus odooo mungu hiih gej bn gej oilog yaduu bn burai bn gedeg neren door 5 tolgoig china ugnu manai nam bus mungu uilchilj bga mcm
0 | 0 Хариулах
Иргэн [59.153.112.30] 2016/8/10
АСЕМ-н буян гэж....
1 | 2 Хариулах
Зочин [43.231.114.10] 2016/8/10
ACEM урт хугацаандаа орж ирэх валют гэж харах хэрэгтэй. Түүнийг амжилттай даваад гарна гэдэг чинь чухал шүү дээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.21.119.114] 2016/8/10
ӨНӨӨГИИН ЭДИИН ЗАСГИИН ҮНЭН БАИДАЛЫГ ОЛОН НИИТЭД ИЛ ТОДООР МЭДЭЭЛЛЭХ Нь ЗӨВ.
11 | 0 Хариулах
Зочин [103.229.178.10] 2016/8/10
medeellee geed oilgoloo yu? urhiinhuu orlogo zarlagiig medehgui bhad
1 | 3 Хариулах
Зочин [103.229.178.2] 2016/8/10
ee chavaas da chi ch yag mun duu
1 | 0 Хариулах
Муухай Монгол зан [27.123.214.122] 2016/8/10
МАН тэр тусмаа сангийн сайд их тулхгүй муу шийдвэр гаргаж буруу цаг үедээ буруу мэдээлэл өгч байна даа. Ер нь бөгсөө хамгаалах нүхээ малтах ажилаа илүү хийгээд яг эдийн засгаа сэргээх аврах ажилаа хойш нь тавиад байх шиг. Тэр валютын ханш ярих юм бол Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч чинь МАН-ын хүн одоо УИХ гишүүн болсон хүн байгаа та нар бас бүгд байнгын хороодод байсан гэтэл тэнгэрээс буугаад ирсэн өнөөдөр мэдэж байгаа юм шиг юм ярихаа болих хэрэгтэй. Ер нь нүхээ малтсаэ муухай л юм хийж байх шиг харагдах юм. Та нар бүгд л гишүүн эрх мэдэлтэй байсан шүү дээ. Одоо ийм муухай Монгол зан гаргах аа боль
10 | 13 Хариулах
Зочин [124.158.90.56] 2016/8/10
Одоогийн бодит байдлыг ард түмэн мэдэх эрхтэй. Үүнийг боомилж болохгүй. Сангийн сайдын үйл ажиллагаа дөнгөж эхэлж байхад ийм муухай юм бичиж болж байгаа юм уу?
5 | 3 Хариулах
Иргэн [59.153.112.30] 2016/8/10
Хэлээд л, сануулаад л, эсэргүүцээд л, хуралдааныг орхиж гараад л байсан бусуу, хэн ч тоогоогүй. Бараг санаатайгаар ийм байдалд оруулсан гэмт хэрэг...
9 | 1 Хариулах
зочин [103.11.192.234] 2016/8/10
Хэрэв чи мэдээ уншдаг, чуулган хардаг байсан бол энэ талаар хангалттай ярьж, хашгирсаар ирсэн юм. Тэрийг нь дамжуулах сонирхол Засгийн газрын халаасны сайт, тв-д байсангүй. Ингээд чам мэт нь Засгийн газраас тараасан худал хуурмагт мөлчгөрөө угаалгасан болохоор одоо энд дэмий балай муухайн зан яриад сууж байна. Бүтэн улсаараа бусдаас хараат болох нөхцөлд оруулчихаад АН-ыхан зайлжээ. Одоо хүртэл тэднийг дэмжсээр, хамгаалсаар суух уу?
9 | 0 Хариулах
Хэрэв чи мэдээ уншдаг бол [27.123.214.91] 2016/8/10
Хэрэв чи мэдээ уншдаг бол МАН-ы гишүүд бүх төслөөс хамгийн их зээл авсан. Бүгд адилхан буруутай. Наанаа ил худлаа ярьцгаах боловч цаанаа бүгд адилхан эдиН засгаа балалсан
2 | 1 Хариулах
AN-aas tailbar bnu [202.179.24.93] 2016/8/10
araichedee AN iihaan. AN yalsan bol Mongol uls gej bhgvi bolh bjee :(
7 | 2 Хариулах
Зочин [202.70.46.230] 2016/8/10
chi medrel muutai yu esbel bugs doloogch uuu hun bolgon medej bsan esbel shine ueiin baasan awgai bh
2 | 5 Хариулах
Зочин [150.129.140.16] 2016/8/10
arai l denduu. enkhbold tegeed bas ediin zasgiin hyamral nuurleegui geed songuuliiin umnu ichihgui zarlaad yavj bsan daa.
7 | 0 Хариулах
Зочин [202.21.119.114] 2016/8/10
Мөнгө хэвлэж тараах нь УИХ-ын байгууллага Монголбанкны ажил. Тэхээр Зика хариуцлага хүлээх нь дээ. Харин бондын мөнгөөр хамгийн их тансагласан нь Женко. Тэр бол юу ч хийгээгүй. Эрдсийн бизнесийг унагаах хамгийн гол ажлыг хийсэн. Харин зам барьсан компаниуд бол үнэ хэт хөөрөгдүүлсэн ч барьсан үзүүлэх юмтай. Женкогоос л дээр
8 | 0 Хариулах
Зочин [182.160.37.160] 2016/8/10
нөхцөл байдал аймаар байгааг мэдээд л байсан, гэхдээ ингэтлээ дордсон гэж огт бодсонгүй, юу ч идэж уухагүй байхад хүртэл өрөө төлж дийлэхээ байсан байна
4 | 0 Хариулах
БОЛИОЧЭЭ МАЛНУУДАА [202.170.80.25] 2016/8/10
ИЙМЭРХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ЦАЦАХ ЯМАР Ч ХЭРЭГ БАЙХГҮЙ. ТЭРТЭЭ ТЭРГҮЙ МАСС НЬ ОЙЛГОХГҮЙ. ЭНЭ МЭДЭЭЛЛЭЭС ХЭРЭГТЭЙГ НЬ ОЛЖ ХАРАХГҮЙ. ГЭТЭЛ ОЛОН НИЙТГИЙ ТӨӨРӨГДҮҮЛЭХ, АЙЛГАХ, ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЭНЭ БҮХЭН БИДНЭЭС БОЛООГҮЙ АРДЧИЛСАН НАМААС БОЛЛОО ГЭХ НҮХ УХСАН АЖИЛ ХИЙХ, ӨНГӨРСӨНӨӨ БУРУУТГАХ ГЭСЭН ЗӨВХӨН ГАНЦХАХ ТОМ ЗОРИЛГО АГУУЛГАТАЙ АЖИЛ ХИЙХЭЭ БОЛИОЧЭЭ. ИЙМЭРХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ГАРГАСНААР ДОЛЛАРЫН ХАНШЫГ УЛАМ ТОГТВОРГҮЙ, ИРГЭДИЙН АРИЛЖААНЫ БАНКИНД ИТГЭХ ИТГЭЛИЙГ СУЛРУУЛСАН, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРЫГ АЙЛГАН ҮРГЭЭСЭН, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРЫГ ИТГЭЛГҮЙ БОЛГОСОН ИЙМ ОЛОН СӨРӨГ ТАЛТАЙ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТЭД ӨГӨХ ӨӨ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ ТА НАР САНГИЙН ЯАМ, МОНГОЛ БАНК ГЭХ МЭТ МЭРГЭЖИЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙГАА ЯРИЛЦААД ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ. ТҮҮНЭЭС БУС ӨӨРСДИЙНХӨӨ НҮҮРИЙГ ХАМГААЛСАН, НҮХЭЭ МАЛТСАН ЗҮЙЛС ЯРИХАА ОДОО БОЛЬ. ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ТА НАР ЯМБЫГ НЬ ЭДЛЭХЭЭР БОЛСОН ЮМ ЧИНЬ ЯЛЫГ НЬ Ч ГЭСЭН ҮҮР!! ЭЦСИЙН ЭЦЭСТ АРДЧИЛСАН НАМ, АРДЫН НАМЫН ЭХ ОРОН БИШ БИДНИЙ Л ЭХ ОРОН.
16 | 12 Хариулах
Зочин [27.123.214.121] 2016/8/10
ямар юм хүлээж авснаа ярьж мэдээлэх л хэрэгтэйшдээ, яджаахад ямарч санах ойгүй ард түмэнд
10 | 2 Хариулах
Зочин [27.123.214.122] 2016/8/10
За даа аль ч үед ярих юм бий ярихгүй юм бий шүү дээ. Ангархай амныхаа зайгаар ярих ч нээх тийм сайн зүйл биш
2 | 1 Хариулах
Зочин [202.21.106.105] 2016/8/10
Ардчилсан намын хүн гуай, зөвхөн ҮНЭН л Монголчуудыг хүмүүжүүлнэ. Булхайг нь дэлгэлээ гээд [хориотой үг] алдах нь ээ...
8 | 1 Хариулах
ЗӨВ Ш ТЭЭ [43.242.242.62] 2016/8/10
АРД ТҮМЭН БОДИТ ҮНЭНИЙГ МЭДЭХ ЭРХТЭЙ. БОДИТ БАЙДЛЫГ БҮГДЭЭРЭЭ ОЙЛГОЖ БАЙЖ ДАРААГИЙН АЛХАМАА ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛНО. УЧИР БИТҮҮЛЭГ МАНАН ДУНД ТӨӨРЧ, БОЛСОН БОЛООГҮЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ҮГЭНД ХУУРТАГДАХ ЁСГҮЙ. ЭНЭ ИХ ӨРИЙГ ХЭЗЭЭ ХҮРТЭЛ НУУХ САНААТАЙ БАЙВАА ??? ДАРАВ Ч ДАЛДАЙНА. БУЛАВ Ч БУЛТАЙНА.
7 | 0 Хариулах
202.170.80.25-д [202.21.112.37] 2016/8/10
Энэ нууцлах шаардлагатай мэдээлэл биш байна.
7 | 0 Хариулах
Зочин [193.242.181.204] 2016/8/10
АН-ынхан л тэгэж бодож байгаа байх. Ядаж одоо хямарсан хямраагүйгээ мэдэж авцгаа
0 | 0 Хариулах
Энэ бүх үед МАН хамт байс [27.123.214.122] 2016/8/10
Энэ бүх үед МАН байсан гэтэл хүмүүс ийм ой тогтоолт муутай юм уу. Байгаагүй тэнгэрээс өнөөдөр л бууж ирсэн юм шиг юм ярихаар бүр хөөрөөд л тэнэгтээд байх юм
2 | 4 Хариулах
Иргэн [59.153.112.30] 2016/8/10
Тоож сонсдог хүн байсан уу?
7 | 0 Хариулах
Зочин [176.40.150.146] 2016/8/11
Iim yumaa ard tumendee yarij helj medeellehgui tegeed AN shig nuugaad, oo mongol hogjij bgaa bolj bn geed nuugaad bhuu. Nohtsol baidliig medeelleh ni zov shd
0 | 0 Хариулах
Зочин [193.242.181.204] 2016/8/10
АН-ынхан бүтээдэг гээд байгаа биз
0 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2016/8/10
Сайханбилэг, З.Энхболд -г шүүхэд өгвөл таарна. АН нээрээ арайл хүнийрхүү хандсан байгаа юм шүү.
14 | 1 Хариулах
Зочин [176.40.150.146] 2016/8/11
Ugaasaa hyatad tsustai,amerikiin gar hol bolson nohduud zondoo l bgaaz de. AN mongoloo gesen setgeltei tsoohon heden elituudee tsaash haruulsan aihtar ulsuud
0 | 0 Хариулах