ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Английг шившиг болгосон Исландчуудын тухай сонирхолтой 10 баримт

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Евро 2016-ын нэг дуулиан бол Атлантын далайн дунд орших арлын Исланд улс болж байна. Энэхүү бяцхан улс болон түүний хөлбөмбөгийн спортын тухай сонирхолтой 10 баримтыг хүргэе. Нэрт дасгалжуулагч Рои Хожсоныг огцроход хүргэсэн ард түмэн болох Исландчууд гэж хэн бэ?

330 мянган хүн амтай халуун рашааны орон

331,733 хүн амьдардаг Исланд орон нь халуун рашаанаар арвин тул халаалтын системээ үүгээр шийддэг. Хүн амын 60 хувь нь нийслэл Рейкъявик хотдоо суудаг байна.

Бөө шүтлэгтэнгүүд

Хэдийгээр улсын албан ёсны шашин нь Лютериан (Загалмайтны шашны нэг номлол) боловч хүн амын ихэнх нь бөө мөргөлийн зан үйлийг дагадаг, амьдралд нь эртний уламжлалт шүтлэгийн элементүүд гүн шингэсэн байдаг гэнэ.

Аз жаргалын орон

Исланд бол дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын хоёрт жагсдаг. Түүний урд зөвхөн Швейцарь ордог бол ард нь Дани, Норвеги удаалдаг байна.

“Сон” нэртэнгүүд

Анх Португальтай тоглохоор гарсан Исландын тоглогчдын 10-ынх нь овог нэр “сон” төгсгөлтэй байв. Ганц өөр төгсгөлтэй нэртэй тоглогч нь Эйдур Гудёнсен байлаа. Энэ нь Умардын ард түмний хэрэглэдэг нэрний системтэй холбоотой. Хүүдээ нэр өгөхдөө тэд эцэг эсвэл эхийн нэрний араас “сон” залгадаг бол охиндоо “доттир” залгадаг ажээ.

Анхны гэй ерөнхий сайд

Исландчууд 2009 онд анхны эмэгтэй, бас гэй гэдгээ зарласан Иоханна Сигуроардоттир (доттир төгсгөлийг хараарай)-ийг ерөнхий сайдаар сонгож байжээ. Энэ нь дэлхийн анхны нээлттэй ижил хүйстэн засгийн тэргүүн болсон тохиолдол байв.

Дасгалжуулагч нь шүдний эмч

Хөлбөмбөгийн багийн менежэр Хэймир Халлгримссон нь шүдний эмчээр одоо ч ажилладаг. Тэр туршлагатай Швед дасгалжуулагч Ларс Лагербактай энэ үүргийг хамтран үүрдэг бөгөөд хамтрагчаа Евро 2016-ын дараа ажлаа өгөхөөр шүдний эмчийн ажлаа больж бүтэн цагаар ажилладаг болох гэнэ.

Тайчих үзүүлбэр хориотой

2010 онд Исланд улсад тайчих үзүүлбэрийг хоригложээ. Тиймээс тоглогч нар нь чөлөөт цагаараа лав стриптиз клубт цаг нөхцөөдөггүй юм байна.

Хөлбөмбөг тэдний гол спорт биш

Хөлбөмбөг бол Исландчуудын гол спортын төрөл биш. Харин гандбол хэмээх ихэнх орнууд Олимпийн наадмаас бусад үеэр ховор үздэг спорт номер нэгт тооцогддог байна.

Салхич шувуун хүнстэнгүүд

Исландад нэг хүнд ноогдох Кока Коланы хэрэглээ дэлхийд хамгийн өндөр. Гэвч тус арлын хамгийн сүүлийн МакДональдсын салбар 2009 онд эдийн засгийн нөхцөл байдлаас болоод хаагдсан гэнэ. Сонирхолтой нь Исландчууд салхич шувууны түүхий зүрхийг амттанд тооцож зооглодог байна.

Шумуул хүрдэггүй арал

Исландын аралд шумуул огт байхгүй. Энэ нь тэдний сэрүүн цаг ууртай холбоогүй. Зун нь хэдийгээр 20-25 хэм хүрдэг ч газар зүйн хувьд алслагдсан тул уг аралд шумуул хүрч чаддаггүй ажээ.

 

Эх сурвалж: DailyRecord.Co.UK