• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

СЕХ 58-р тойрогт бие даан нэр дэвшигч Д.Гантулгыг жагсаалтаас хасчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 58 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Доноровын Гантулга нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.4, 70.1.5, 70.1.8 дахь заалтаар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан болох нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 06 дугаар шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар магадлалаар тус тус тогтоогдсон байх тул нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 58 дугаар тойргийн саналын хуудсыг хэвлэж, хүргүүлсэн, саналын хуудсыг дахин хэвлэх боломжгүй болсон тул Сонгуулийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт заасны дагуу Доноровын Гантулгад өгсөн саналыг сонгуулийн дүнд оруулан тооцохгүй байхыг холбогдох сонгуулийн хороодод даалгав гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


Сонгуулийн тухай хуулийн заалтын тайлбар

131 дүгээр зүйл.Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах

131.2.Нэр дэвшигч энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасныг зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол сонгуулийн төв байгууллага уг нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ.

Хуулийн заалт 

52 дугаар зүйл. Хандив өгөх, хүлээн авахыг хориглох
 
52.1.Дараах этгээдээс хандив өгөхийг хориглоно:
52.1.1.гадаад улс буюу гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/;
52.1.2.олон улсын байгууллага;
52.1.3.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
52.1.4.гадаад улсын иргэн;
52.1.5.харьяалалгүй хүн;
52.1.6.арван найман нас хүрээгүй хүн;
52.1.7.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
52.1.8.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд;
52.1.9.Yйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага;
52.1.10.байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд.

67 дугаар зүйл.Сонгуулийн мөрийн хөтөлбөр

67.3.Нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно.

70 дугаар зүйл.Хууль бус сурталчилгааг хориглох
 
70.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
70.1.1.мөнгө, эд зүйл тараах;
70.1.2.бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах;
70.1.3.аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйүзүүлэх;
70.1.4.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;
70.1.5.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;
70.1.6.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах;
70.1.7.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;
70.1.8.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах.

70.5.Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
70.5.1.энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх;
70.5.2.зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаахийх;
70.5.3.сонгогчдын саналыг татах зорилгоор энэ хуульд зөвшөөрснөөс бусад бүх төрлийн үйлчилгээ зохион байгуулах, ивээн тэтгэх;
70.5.4.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;
70.5.5.төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах;
70.5.6.23.00 цагаас дараа өдрийн 07.00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;
70.5.7.сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;
70.5.8.аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах;
70.5.9.сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг, материалд шашны холбогдолтой аливаа дуу, зураг хэвлэх, нийтлэх, нэвтрүүлэх;
70.5.10.сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй хүн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, цалин хөлс, урамшуулал, тэтгэлэг олгох;

70.5.13.сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах;
70.5.14.сонгогчийн санал татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлах;
70.5.15.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах, амаар болон өөр хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэх;
70.5.16.сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах;

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
наран [202.9.42.4] 2016/6/28
ее ямар харамсалтай юм бэ их дажгуй боломжийн мэдлэгтей боловсролтой их шударга цэвэр хуу байх шиг байсан би их дэмжиж байсан юмсан ерселдегчид нь их айж дээ бохир улс терее гэж одоо доржханд найдалаа магнай гэсэн мундаг залуучууд олноор гараасай харин хэдэн хунтэй урлагийн бригд ч ахалж явж узээгуй медлэг муутай хеерген хееруу урлагийнханийг дэмжээд хэрэггуй биз дээ хаашаа л бол хаашаа дагаж намираад тер тоглоом биш
0 | 0 Хариулах
Songogch [122.201.19.178] 2016/6/28
Ene argig medne shuudee, hen negniig olj esvel mungu shahaj esvel ailgan surduulj baigaad ursuldugchuu gutguuldeg. Ter gutgesen hun ni sonsoj bai: Chi ur huuhdiinhee ireeduiruu nulimj, uvgud hugshid uu zovooh saihan baina uu!!!
1 | 0 Хариулах
Songogch [122.201.19.178] 2016/6/28
Zuv, eruul saruul, shudarga zaluusaas MANAN aisandaa nuhchin darj baina. Bathuug ungursun songuuliar yaaj garsnig Mongolin irged martaagui!!!
0 | 0 Хариулах
Иргэн [203.91.117.8] 2016/6/27
энэ худлаа гүтгэлэг гэж боджийн шинэ үеийн залуусыг нухчин дарах гэсэн оролдлого байна.
3 | 0 Хариулах
Зочин [150.129.142.253] 2016/6/27
Yamar hunii asuudliig iim hurdan yamar hunii asuudliig daraad bna
3 | 0 Хариулах
Зочин [151.236.21.169] 2016/6/27
Шинэ үеийн залуучуудыг дарах гэж үзэж байх шив?
4 | 1 Хариулах
Зочин [202.179.29.61] 2016/6/27
Хуулиа зөрчсөн бол ард түмэнд хайртай, шинэ үеийн шилдэг залуу байх энэтэр худлаа, хийсвэл үзүүлэлт падлий байхгүй.
1 | 2 Хариулах
Зочин [185.26.239.178] 2016/6/28
Манай хуулийн байгууллага шудрага ажилладаг гэж бодож байна уу?
3 | 0 Хариулах
Зочин [202.70.46.209] 2016/6/28
bolih heregtei mongold heze huuli shudraga ysig nuhchin darj bdag bizar bulai bolgonig bugluulj bdga boloiche mini mongolin irged teneg bish heze negen udur vnen yldgig martaj bolohgvi tsag hugatsa haruulah bhda
0 | 0 Хариулах