Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн мониторингийн судалгааг жил бүр гаргадаг. Уг судалгааг 16 жилийн турш хийж байгаа бөгөөд энэ нь хэвлэл мэдээллийн өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдгоороо онцлог юм.
2016 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 101 сонин байна. Тэдгээрээс борлуулалт, захиалгаараа “Өдрийн сонин” уламжлал ёсоор өдөр тутмын сонинуудыг тэргүүлсэн байна.
Тодруулбал, “Өдрийн сонин” жилд гурван сая 432 мянган ширхэг сонин борлуулсан үзүүлэлтээр өдөр тутмын бусад сонинуудыг тэргүүлснийг хүснэгтээр үзүүллээ.
Та бүхэн "Өдрийн сонин"-ыг өөрийн ажил, гэрийн ойролцоох шуудангийн салбаруудад хандан захиалах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!