Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

ГТЕГ-ын дэргэд "Дуудлагын төв" нээгдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх “Дуудлагын төв”-ийн нээлт өнөөдөр Нийслэлийн татварын газрын байранд боллоо.

Тус дуудлагын төвд  татварын зөвлөгөө өгөх 1800-1288, гаалийн зөвлөгөө өгөх 1800-1281 тусгай дугаар болон шинээр байгуулагдсан татварын ногдол, өр дуудах нэгжийн 7012-1218 зэрэг утас ажиллах бөгөөд нэг зэрэг 10-15 хүнд зөвлөгөө өгөх хүчин чадалтай юм байна.

Түүнчлэн тус төв нь  НӨАТ-ын хууль болон цахим төлбөрийн баримт /ebarimt.mn/-ын систем болон цахим тайлангийн систем, төлбөрийн баримттай холбоотой гомдол, саналыг хүлээн авч харьяа татварын албадад хүргүүлж шийдвэрлүүлж буй.

Мөн НӨАТ-ын урамшууллын тохирол явагдах бүрт ГТЕГ-ын Орлогын газар, ГТ-ын МТТ-УТҮГ-аас авч татвар төлөгчдийг мэдээллээр хангах чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Нээлтийн үйл ажиллагаанд Сангийн сайд Б.Болор, ГТЕГ-ын дарга С.Пүрэв болон ГТЕГ-ын газар, хороодын дарга нар оролцлоо.