Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжлийн Санхүүгийн чуулга" ХЗХ-дын хоёрдугаар уулзалт амжилттай боллоо

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 09-10-ны хооронд "Хөдөөгийн бичил санхүүгийн хөгжлийг дэмжих холбоо"-ны хоёрдугаар чуулга уулзалт амжилттай боллоо.

Хөдөөгийн Бичил Санхүүгийн Хөгжлийг Дэмжих Холбоо нь 2009 оны 12 дугаар сард үүсгэн байгуулагдаж, улмаар хот болон хөдөөгийн алслагдсан сумдад холбооныхоо үйл ажиллагааг хүргэж ажилладаг. Мөн тус холбоо нь 12,400 гаруй гишүүнчлэл бүхий, 9.2 тэрбум төгрөгний нийт активтай, 18 аймгийн 49 нь Хадгаламж Зээлийн Хоршоотой хамтран ажиллаж байгаа аж.

Хөдөөгийн Бичил Санхүүгийн Хөгжлийг Дэмжих Холбооноос хоёр жилд нэг удаа "Хөгжлийн Санхүүгийн чуулга" уулзалт зохион байгуулдаг бөгөөд энэ жил энэ сарын 09-10-ны хооронд зохион байгуулж байна.

 

Энэхүү уулзалтын үеэр Хөдөөгийн Бичил Санхүүгийн Хөгжлийг Дэмжих Холбооны дэд ерөнхийлөгч Б.Давхарбаяр хэлэхдээ "Манай холбооноос "Хөгжлийн Санхүүгийн чуулга" уулзалтыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. 

Бидний хувьд тус чуулга уулзалт нь маш том ач холбогдолтой байдаг. Яагаад гэвэл орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй ХЗХ-дын үйл ажиллагааг хооронд нь танилцуулах, туршлага судлуулах гэх мэт олон ач холбогдолтой юм.

Анх 2007 онд Хас Банкны дэргэд "Франчайзингүүдийн зөвлөлдөх хороо" хэмээн байгуулагдаж байсан бөгөөд цаашид ТББ болох хэрэгтэй хэмээн шийдэж, 2011 онд албан ёсоор Хөдөөгийн Бичил Санхүүгийн Хөгжлийг Дэмжих Холбоо ТББ болж өөрчлөгдсөн. Манай холбоонд тусгай зөвшөөрөлтэй 49 хоршоо байдаг.

Энэ удаагийн "Хөгжлийн Санхүүгийн чуулга" уулзалт маань зорьсон зорилтдоо хүрч чадлаа. 

 

"Хөгжлийн Санхүүгийн чуулга" уулзалтын эхний өдөр, гишүүд хоршоодынхоо сургалтуудыг хийлээ. Тухайлбал, зээлийн мэргэжилтэн болон нягтлан бодох бүртгэл, удирдах ажилтнуудын сургалтууд орлоо. Хоёр дахь өдөр, нэгдсэн чуулга хийж байгаа бөгөөд Санхүүгийн Зохицуулах хорооны төлөөлөл ирж үг хэллээ.

Миний хувьд тус чуулга уулзалт нь ХЗХ-дод урам, итгэл өгсөн, санхүүгийн салбарын мэдээллийг цогцоор нь мэдэж авсан чухал ач холбогдолтой чуулга уулзалт болж өнгөрлөө гэж үзэж байна.

Бид хөдөө орон нутгийн бүх сум, хотод ХЗХ-дын тоог нэмэгдүүлэх бодлого баримталдаг тул цаашид улам хичээн ажиллах болно" гэв.

 

Булган аймгийн Хутаг- Өндөр сумын Хан намнан хөгжлийн ХЗХ-ны дарга Э.Пүрэвлхам чуулга уулзалтын сэтгэгдлээ хэлэхдээ "Өнөөдрийн "Хөгжлийн Санхүүгийн чуулга" уулзалтад 50 гаруй ХЗХ-ны 100 гаруй хүн оролцож байна

Манай чуулга уулзалт нь хөдөөгийн ХЗХ-г хэрхэн бэхжүүлж, хүчтэй, эх үүсвэртэй их болгох вэ гэх гэх мэт олон асуудлын талаар хоорондоо хэлэлцэн, цаашид хэрхэн хөгжих талаар чуулж байгаа маш чухал ач холбогдолтой юм.

Энэхүү чуулганаас гарсан санал, сэтгэгдлүүд нь цаашид хөдөөгийн бичил санхүүгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" хэмээн ярилаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.