2019/11/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,705.69₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-15°
23:00
S26
-15°
00:00
S26
-14°
01:00
S29
-14°
02:00
S29
-14°
03:00
S29
-14°
04:00
S29
-14°
05:00
S31
-14°
06:00
S31
-15°
07:00
S31
-15°
08:00
S31
-15°
09:00
S32
-13°
10:00
S32
-11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ганбаяр: Ялалтын хөшөө бүтээхэд Монгол хүн бүрийн өмнөөс 100 төгрөг өгсөн гэж бэлгэшээдэг

С.Уянга, Зууны мэдээ
2016 оны 5 сарын 9
Зууны мэдээ

Ялалтын 70 жилийн ойгоор дайны хүнд жилүүдэд Монгол морины оруулсан хувь нэмрийг үнэлж, алдаршуулсан хөшөө бүтээж ОХУ-д сүндэрлүүлсэн түүхэн үйл явдлыг уншигчид санаж байгаа байх. Монгол морины алдрыг магтан дуулсан түүхэн дурсгалт хөшөөг бүтээсэн “Монгол Глобал” компанийн захирал Б.Ганбаяртай аугаа их ялалтын ойг тохиолдуулан ярилцлаа.

-Хөшөөг бүтээх санаа танд хэрхэн төрсөн бэ?

-Би болон миний дээд үеийнхэн социализмын үед төрж өссөн учраас хойд хөрш, ЗХУ хэмээх ганцхан зүйл бидний ой ухаанд бат суусан юм шиг байгаа юм. Ялалтын баяр бол тэр их цус ургасан дайны хүнд жилүүдийг хамтдаа туулсан ОХУ, манай хоёрын хамтарч тэмдэглэх хамгийн том баяр.

Энэ түүхийг сүүлийн үед залуучууд мартаад байгаа юм шиг санагддаг учраас сэргээх үүднээс хөшөөг санаачилсан. Мөн 70 жилийн өмнө манай хоёр улс ямар харилцаатай байсан, ОХУ-д монголчууд хэрхэн ханддаг байсан тэр сэтгэлгээг сэргээж залуучууддаа үлгэр дууриал үзүүлж түүхээ зөв талаас нь харж байх ёстойг чухалчилсан.

Дэлхийн II дайны үед хойд хөршид монголчууд хамгийн их тусалсан.

Урьдын тэр сайхан харилцаагаа бид хоёр хөрштэйгөө үргэлжлүүлэх хэрэгтэй. Хэдийгээр хөшөө босгох бүх хөрөнгийг би гаргасан ч түүх түүхээрээ үлдэх ёстой. Дэлхийн II дайны үед хойд хөршид монголчууд хамгийн их тусалсан. Эд материалдаа гол биш. Сэтгэл санааны тус дэм хамгийн чухал. Дээр нь би Москва хотод 12 жил бизнес хийж амьдарсан.

Тиймээс Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмнийг төлөөлүүлэн бэлэг бэлдье гэж бодсон юм. Миний хувьд энэ сайхан түүх өгүүлсэн, найрамдалт харилцааны илэрхийлэл болсон морины хөшөөг бүтээх санаа ялалтын баяраас бараг дөрвөн сарын өмнө төрсөн. Тэгээд санхүүгээ цуглуулаад хөшөөгөө хийлгэсэн. Найман тонн жинтэй цэвэр хүрлээр хийгдсэн 11 метр урт хөшөөг Монголд хийх үйлдвэр хараахан байгаагүй учраас Бээжинд захиалж хийлгэж машинаар тээвэрлэж авчирсан юм.

-Эдийн засаг хямралтай байхад их хөрөнгө мөнгө зардал чирэгдэл шаардсан ажил хийх хүндхэн байсан байх. Хөшөөг хэн гэдэг дархан урласан бэ?

-Хэдийгээр эдийн засаг хямралтай байгаа ч гараа хумхиж суулгүй ах дүү нартаа яаж туслах вэ гэсэн сэтгэлээр өөрийн хувь нэмрээ оруулсандаа баяртай байгаа. Олон хүний бие сэтгэлийг шингээх зорилгод маань Улсын баатар Ж.Гүррагчаа, Болдбаатар гээд манай найз, хөшөөг хийсэн архитектур Очирболд гэж залуу тусалсан.

Тээвэрлэж Москва руу авч явах ажил их хэцүү юм билээ. Тиймээс Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Батлан хамгаалахын сайд, ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов нарт хүсэлт гаргахад уриалагхан дэмжсэн. Улаанбаатар төмөр замынхан Москва хүртэл тээвэрлэх зардал болон хөшөөний санхүүжилтэд 35 сая төгрөгөөр тусалсан.

Хөшөөний нийт өртөг 400 орчим сая төгрөг болсон. 

Хөшөөний нийт өртөг 400 орчим сая төгрөг болсон. Би ямар ч байсан энэ бэлгийг бүтээхэд Монголын ард түмний хүн бүрийн өмнөөс 100 төгрөг өгсөн юм байна гэж омогшиж байгаа. Мөн хөшөөг хийсэн хоёр дахь том хүсэл эрмэлзэл бол аавынхаа хүслийг биелүүлж байгаа хэрэг. Би жирийн нэг жолооч айлын хүүхэд.

Манай аав цэрэгт явах хүртлээ Завхан аймгийн Сонгино суманд улаач хийж байсан. Миний аав моринд хайртай, намайг уяач болгох сонирхолтой байсан учраас аавынхаа хүслийг биелүүлж явдаг. Хэдийгээр хотын хүүхэд ч гэсэн морь малд ойрхон байж өөрийгөө уяач гэж цоллуулж, жил бүр наадмаар айраг түрүү авсан унаач хүүхдүүдэд байгууллагынхаа өмнөөс сая төгрөгийн хадгаламж нээлгэж 45 сая төгрөгийг бай шагналд зарцуулдаг.

-Хөшөөний утга учир бэлгэдэл, загварыг хэрхэн гаргасан бэ?

-Хөшөөг хийхэд нэлээд их ярилцсан. Тэгээд хамгийн гол нь монгол адууг гаргах ёстой юм байна гэж бодсон. Монгол адууг монгол хүн л урлах ёстой гэдэг үүднээс хөшөөгөө Дорнод аймгийн Очирболд гэдэг залуугаар сарын турш Бээжинд хийлгэсэн.

Монголчууд хос морийг бэлгэшээж эртнээс хол замд хос морь сэлгэж унадаг байсан учраас их буу чирч бартаат замаар зүтгэж яваа хоёр Монгол морины хөшөөг хийлгэсэн.

Мөн хүмүүс морийг нь унаж зургаа авхуулах боломжтойгоор, хүмүүстэй харилцаатай байх талаас нь бодолцсон.

Энэ талаар Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтой зөвлөлдөхөд “Оросын ард түмэн монголчуудад, тэр дундаа монгол адуунд зориулж үүнийг хийх ёстой байсан юм. Гэхдээ Монголын жирийн нэг бизнесмэн сэтгээд хийсэнд маш их баярлаж байна” гэж хэлж байсан. Түүхтэй холбоотой асуудал дээр оросууд их шүүмжлэлтэй ханддаг учраас хөшөөнийхөө эскизийг үзүүлж ганц хоёр зүйл өөрчилсөн.

-Ялалтын ой энэ өдрүүдэд тохиож байна. Хос морины хөшөө зогсоолдоо байршсан уу?

-Монголын ард түмэн дайны жилүүдэд 500 мянган агт мориор тусалж байсан юм билээ. Түүх харахад 80 мянгыг бэлэглэсэн байдаг. Таван зуун мянган адууг цуваанд оруулаад үзвэл 2,000 км урт үргэлжилнэ. Адууны биеийн урт 2.30-2.50 м байдаг гээд бодохоор цувааны сүүл нь Сүхбаатарын талбайд байхад толгой хэсэг нь ОХУ-ын Красноярск хотод байна гэсэн үг шүү дээ.

Бөмбөгдөгч онгоц ирэхэд монгол морьд цэргүүдээсээ түрүүлж мэдээд нуувч руугаа гүйгээд орчихдог байсан гэдэг. Тэгэхээр цэргүүд дагаад нуувчиндаа ордог байсан гэж бодохоор олон хүний амийг аварсан байгаа юм.

Ялалтын 50 жилийн ойгоор байгуулсан ОХУ-ын нийслэл Москва хотын Поклонная гора дахь музейн цогцолборт байрлуулъя гэсэн маань энэ жил биеллээ олж байгаа. Москва хотын Элчин сайдын яамны хашаанд жил гаруй байрласны эцэст сүлдэндээ дээдэлдэг Монгол адуу алтан Москвад зогч байна. Намайг дэмжсэн бүх монголчуудад талархлаа.

x