Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанк Монгол Улсын Топ-100 Аж Ахуйн Нэгжээс есдүгээрт эрэмбэлэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 4 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Монгол Улсын Засгийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулах ёслолын арга хэмжээ 2016 оны 4-р сарын 27-ны өдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Өргөө цогцолборт боллоо.

Энэхүү шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанаас  ХасБанкийг үндэсний хэмжээний шилдэг 100 Аж ахуйн нэгжийн нэгээр дахин шалгаруулсан бөгөөд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэл, бизнесийг санхүүжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн шилдгээр өргөмжилсөн юм.

15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг шалгаруулалтын ажлын хэсэгт Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ-ын төлөөлөл орж ажилласан бөгөөд эдгээр байгууллагын албан ёсны тоон үзүүлэлт дээр тулгуурлан ТОП-100 ААН-ийг шалгаруулсан байна.

Бидний 2015 оны ажил үйлсийг үнэлэн дэлхийд алдартай Global Finance сэтгүүлээс Монгол Улсын шилдэг банкаар шалгаруулаад удаагүй байгаа энэ үед ийнхүү үндэсний хэмжээний ТОП аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдсөн нь эрхэм харилцагч та бидний хамтын амжилт төдийгүй ХасБанк үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн босгон дээр хамт олонд маань илүү ихийг хийж бүтээх урам зориг өгсөн үйл явдал боллоо.

ХасБанк - Амьдралд ашид хамтдаа

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.