Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Мөрдөн байцаах газрын ТАЙЛБАР

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 25
iKon.MN

Мөрдөн байцаах газраас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт ямар учраас зарлан дуудах хуудас хүргүүлсэн талаараа дараах тайлбарыг гаргажээ.
 

Тайлбар

Улсын Ерөнхий Прокурорын газраас 2016 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Мөрдөн байцаах газарт "Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн ордонд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хийсэн мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй асуудлууд тусгагдсан байх тул зохих журмын дагуу шалгаж шийдвэрлэх нь зүйтэй" гэсэн албан бичиг ирүүлсний дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягийг ямар нэгэн гэмт хэрэгт холбогдуулан шалгах бус, Төрийн ордонд хийсэн мэдээлэлтэй холбогдуулан уг мэдээлэлд дурдагдсан гэмт хэргийн шинжтэй асуудлыг тодруулж тайлбар авах зорилгоор зарлан дуудах хуудас хүргүүлсэн болно.

МӨРДӨН БАЙЦААХ ГАЗАР