УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс зарлан дуудах хуудас ирүүлжээ.
Зарлан дуудах хуудаст
2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагт бэлэн ирж тайлбар өгөхийг мэдэгдэж байна.
Хэрэв дуудсан хугацаанд ирэхгүй бол Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 74 дүгээр зүйлийг баримтлан албадан ирүүлэх ба нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах учрыг мэдэгдье.
Түүнчлэн гэрч, хохирогч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад саад учруулах зорилгоор ирээгүй, мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245, 255 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг мэдэгдье гэжээ.
Харин Н.Алтанхуяг "АТГ нүүрсний хэргээр баахан дуудаж байцаасан, Тагнуулаас нууц гэж байцаалт авсан, одоо мэдэгдэл хийсэн гэж Цагдаагийн Онц Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах ирлээ. Байцаалт өгнө." хэмээн олон нийтийн сүлжээнд бичжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!