ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ганди, Их Монгол Улсын гудамж, Баянмонгол хорооллын зам, тохижилтын ажил хийгдэж байна

www.ulaanbaatar.mn
2016 оны 4 сарын 19
ulaanbaatar.mn
Зураг зураг

Ази Европын дээд хэмжээний 11 дэх удаагийн чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд нийслэл Улаанбаатар хотод авто замын хуучин хашлага хуулж шинээр тавих ажил хийгдэж байна.

Гандийн гудамжны 1.6 км авто зам шинэчлэлт, Баянмонгол хорооллын 1.1 км авто зам шинэчлэлт, Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлуудтай хамт замын хашлага, явган зам, дугуйн зам, борооны ус зайлуулах шугам, асфальтбетон хучилт, замын тэмдэг, тэмдэглэгээний ажлууд төлөвлөсөн графикийн дагуу хийгдэнэ. Нийслэлийн авто замын газраас 2016 оны зургаадугаар сарын 20 гэхэд эдгээр ажлуудыг хийж дуусгана.

Мөн Гэндэн, Жамьян гүний гудамжинд тохижилтын ажлууд хийж эхэлсэн. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Гудамж төслөөс батлагдсан зургийн дагуу эрс тэс уур амьсгалтай орнууд ихэвчлэн хэрэглэдэг дулаан өнгө буюу улаан, ногоон өнгийн хавтанг явган хүний болон дугуйн замд ашиглаж байгаа.

Өнгөрсөн хоёр жилд шинээр тавьсан явган хүний замын хавтанг солихгүй. 

Өнгөрсөн хоёр жилд шинээр тавьсан явган хүний замын хавтанг солихгүй. Байршил солих шаардлагатай, төлөвлөлтийн алдаатай хийсэн ажлуудыг шинэчлэн засварлаж байна.

Зарим гудамжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан /хөтөчийн/ замыг, замын  голд тарьсан модыг дайруулан  байршуулсан байсан тул шилжүүлэн суурилуулж байна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, явган болон дугуйтай хүн чөлөөтэй зорчих боломж бүрдэнэ.

Хөтөчийн замыг шилжүүлэхэд гарсан хавтанг шаардлагатай газруудад шилжүүлэн тавих юм. Мөн гудамжуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам тавихдаа дулааны шугамын тагийг явган замтай тэнцүүлэн доош буулгах ажлыг туршиж эхэлсэн.

Нийслэлийн 13 гудамжинд хийгдэж буй тохижилтын ажилтай холбоотойгоор тухайн гудамжинд байрлаж хувийн хэвшлийн удирдлагуудтай тохижилтын ажлын хэсгийн гишүүд уулзан санал солилцож байгаа. Уулзалтаар нийтийн эзэмшлийн гудамж замын тохижилттой тухайн байгууллагын гаднах орчин уялдуулах шаардлагатайг танилцуулсан.

Өнөөдрийн байдлаар Олимпийн гудамжны SWIS coffee, “Гранд оффис” СӨХ, Хаан банк, Олимпийн гудамжны 9-р байр шилэн пирамид СӨХ, Ривер соундс, Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаа, Эрүүл мэндийн яамны төлөөлөлтэй уулзан санал солилцоод байна.

Олимпийн гудамжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан явган хүний замыг шилжүүлэн, ногоон хавтан бүхий дугуйн зам шинээр тавина гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.70.33.210] 2016/4/20
Замаа засаачээ лалруудаа, тохижилтоосоо өмнө
0 | 0 Хариулах
bayanmongol [130.50.200.1] 2016/4/20
bayanmngoliin urdur zamiig odoo zasj bga bol barilgiin companiudtai geree hiih. ergeed nuguu shoro achsan mashinuud n hashlagii n dairaad, deer n shoroogoo asgaad dor n evdene de. evdvel ergeed zasuulah, esvel ter orchimoo evdehgui barilgiin ajilaa yavuulahiig hatuu tohiroh heregte.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.69] 2016/4/19
Машин огт зогдоггүй, өвс огт ургадаггүй хэсэг хэсэг газрыг зам болгож өргөжүүлээсэй.
1 | 0 Хариулах
Дугуйн зам Дугуйн зам [202.21.112.37] 2016/4/19
Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам
2 | 0 Хариулах
Зочин [202.131.231.115] 2016/4/19
борооны ус зайлуулах шугам л лав хийхгүй бололтой харагдсан шүү Гандийн гудамжинд. Шивэрсэн бороо орохоо байсан цаг шүү дээ. Огцом ширүүн их усархаг бороо орвол нөгөө зам будаа болох байхдаа
1 | 0 Хариулах
Zochin [43.242.243.133] 2016/4/19
Neg hiiwel hiisen shig sain hiijeer yumaa! Nugeliin nudiig gurilaar huurch mungu idehee bolimoor yumaa!!!! Hiisen zam n gants jil ch bololgui ebderch baih yum. Hiisen kompanidaa hariutslaga tootsoj, muu hiiwel ter kompanii erhiig n hasah baimaar yumaa!!!
0 | 0 Хариулах
Ard [43.242.243.133] 2016/4/19
Nasgui zam hiigeed jiliin jild zasahaa bilyoooo. Anhnaasaa sn tulubluj baij hiimeer yumaa!!!
0 | 0 Хариулах
Дугуйн зам [202.170.80.25] 2016/4/19
Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам Дугуйн зам
2 | 0 Хариулах