2020/08/09
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
21°
|
10°
B30
УЛААНБААТАР
23°
|
10°
07:00
S30
08:00
S30
10°
09:00
S30
11°
10:00
S26
11°
11:00
S26
11°
12:00
S26
13°
13:00
S26
14°
14:00
S26
15°
15:00
S26
16°
16:00
S30
15°
17:00
S30
15°
18:00
S30
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/04/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголоос 1,500 жилийн настай мумми олджээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг

Монгол улсын нутаг дэвсгэрт, Алтайн нурууны 2,803 метрийн өндөрт Түрэг угсааны эмэгтэйн шарил олджээ.

Эсгийнд ороосон уг шарилыг Төв Азиас олдсон анхны бүрэн бүтэн шарил гэж үзэж байна. Ховдын Музейн судлаач Б.Сүхбаатар “нас барсан хүн нь язгууртан биш, эгэл иргэн байсан, мөн булшнаас нь нум олдоогүй тул эмэгтэй хүн байсан гэж үзэж байна” гэжээ.

 

Тэр “яг одоо бид шарилыг болгоомжтой задалж эхэлж байна. Мэргэжилтнүүд судлаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл олох байх” гэв.

Шарилтай хамт эмээл, хазаар, шавар сав суулга, модон аяга, төмөр гүц, бүтэн адууны яс, дөрвөн ширхэг дээл гарсан гэнэ.

Мөн хонины толгой, эсгий богц, аяганы арьсан уут зэрэг байжээ.

Б.Сүхбаатар олдворын талаар “энэ бол бүтэн хэмжээтэй олдсон Монголын анхны Түрэг булш, магадгүй Төв Азид ч анхных байх. Маш ховор олдвор. Олдворууд нь Түрэгүүдийн шүтлэг, зан үйлийн талаар ихийг хэлж байна” гээд “Адууг өргөл болгож хамт оршуулсан байх. Дээлнүүдийг хөвөн даавуугаар хийсэн байна” гэлээ.

 
 
 
 
 

“Сонирхолтой нь тэд зөвхөн хонины ноос биш, бас тэмээний ноос ашигладаг байж. Булшнаас олдсон малгай зэрэг эд өлгийн зүйлсээс харвал Манай Эриний 6 дугаар зууных бололтой” гэжээ.

Булшны тухай нэгэн малчин мэдээлснээр археологичид олсон байна.

Далайн түвшнээс 2,803 метрийн өндөрт байсан нь шарилыг бүрэн бүтэн хадгалагдахад тус болсон гэнэ. Шарил гурван метрийн гүнд байсан байна.

Уг олдвор нь эртний Монголын газар нутагт амьдарч байсан Түрэгүүдийн соёлын талаар их мэдээлэл өгнө гэж үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: Siberiatimes.Com

x