Оросын зах зээл рүү Сириэс жимс, хүнсний ногоо гаргах ажил эхэлжээ. Ингэснээр Оросоос Туркт тавьсан хориг арга хэмжээний хүрээнд үүссэн хоосон орон зайг Сирийн бүтээгдэхүүн тодорхой хэмжээгээр нөхнө гэж үзэж байна.
Өнгөрсөн долоо хоногт 3,000 тонн жүрж, нимбэг, усан үзэм, улаан лооль, байцаа зэрэг жимс, хүнсний ногоо Новороссийскийн тэнгисийн боомтод буужээ. Үүнээс өмнө туршилтын, бага хэмжээний ачаа илгээж байсан гэнэ.
Сирийн жимс, ногоо Москвагийн худалдааны төвүүд, Оросын өмнөд хэсгийн хотуудаар зарагдана.
Одоогоор жимс, ногоог савлах, баглах ажил Сирид хүндрэлтэй байгаа ч зургаан сарын дотор асуудлыг шийднэ гэж нийлүүлэгчид хэлж байна. Долоо хоног бүр 3,000-4,000 тонн жимс, ногоо импортлох бөгөөд цаашдаа долоо хоногт 5,000 тонн болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа уг ажлыг зохион байгуулагч Адиг Юрак компанийн захирал Аслан Панеш ярьжээ.
Эх сурвалж: Russia Beyond The Headlines
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!