НӨАТУС төслийн нэгжээс иргэдийн баримтаа бүртгүүлэх идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор интернетэд оролгүйгээр мессежээр баримтаа бүртгүүлэх боломжийг бий болгосон талаар өчигдөр /2016.03.21/ мэдээлэл хийсэн билээ. Мэдээллийн дагуу баримт бүртгүүлэх зааврыг хүргэж байна.
Энгийн тарифаар (25-30₮) мессеж явуулан баримтаа бүртгүүлэх боломжтой бөгөөд таны ebarimt.mn дэх эккаунтруу бүртгэгдэх болно.
Мессежээр баримт бүртгүүлэх заавар:
Энгийн мессеж тарифаар 131313 дугаарт сугалааны дугаарыг бичээд зай аваад үнийн дүнг бичиж илгээнэ.
Жишээ нь: FF12345678 5200 send to 131313
Ямар ч загварын гар утас хэрэглэдэг иргэн та мессежээр баримтаа бүртгүүлэх боломжтой бөгөөд ингэхдээ ebarimt.mn сайтад бүртгүүлсэн гар утасны дугаараасаа илгээх ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!