Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

“CANON – ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН” гуравдугаар сарыг дуустал үргэлжилнэ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 3 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

“Хорвоо ертөнц сайхан бүхнээр, өнгө гэрлийн зохицлоор дүүрэн байдаг, тэр бүхнийг олж харах, дурандаа буулган үлдээх тэр агшин, тэр мэдрэмж хамгийн гайхалтай” хэмээн гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнгийн оролцогчид дуу нэгтэй хөөрөлдөх аж.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй  энэхүү “Canon - ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН 2016” Хүннү Моллд байрлах Гамма Галерейд  болж байна.

Canon брэнд гэрэл зургаар дамжуулан үзэгчид, хүүхэд залуусын байгаль дэлхий, эх орноороо бахархаж, хайрлах зан чанарыг төлөвшүүлэх, мөн гэрэл зурагт зүрх сэтгэлээ зориулж буй шинэ залуу үеийнхнийг дэмжиж, олонд таниулах олон арга хэмжээг зохион байгуулдгийн нэг нь энэхүү "Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн" юм.

Тус үзэсгэлэнд CANON MONGOLIA фэйсбүүк хуудасны гэрэл зургийн цуврал уралдааны шилдэг оролцогчид болон мэргэжлийн гэрэл зурагчин эрхмүүд 70 орчим бүтээлийг нэг дор дэлгэн үзүүлсэн байна. Мөн үзэсгэлэнгийн дэлгэсэн зургуудыг дижитал цомгооос татаж үзэх боломжтой ажээ. 

Үзэсгэлэнгийн дижитал цомог татах бол ЭНД дарна уу.

 

Энэ жилийн үзэсгэлэнгээр  “Гэрэл зургийг Урлаг болгох “ талаас нь харуулахыг зорьж “Байгалийн гэрэл зураг”, “Аялал ба Гэрэл зураг”, “Шувуу, амьтан” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг, ярилцлага болж өнгөрлөө.

 

Хэлэлцүүлгийн удирдагчдаар Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн С.Цацрал, Байгалийн гэрэл зургийн томоохон төлөөлөгч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Д.Октябрь, Шувууны Зургаар нэрд гарсан Л.Жаргалсайхан, уран зураач Д.Батнасан нар оролцсон юм. 

 

Байгалийн зураг сэдвийн хэлэлцүүлгийн үеэр: Гэрэл зурагчин О.Мөнхнасан, СТА Гэрэл зурагчин Д.Октярь 

 

Зургийн хэвлэлт сэдвийн хэлэлцүүлгийн үеэр: МУСГЗ, Гэрэл зурагчин С.Цацралт

 

Шувуу, Амьтны зураг сэдвийн хэлэлцүүлгийн үеэр: Гэрэл зурагчин Л.Жаргалсайхан, Н.Гансүх

 

Зургийн урлаг болгох нь: Зураач Д.Батнасан

 

Аялал ба Гэрэл зураг сэдвийн хэлэлцүүлгийн үеэр: Гэрэл зурагчин Ч.Батзаяа, Спорт, аялалын жуулчлалын багш Д.Батболд

 

Дашрамд дурдахад үзэсгэлэн үзэгчдийн хүсэлтээр гуравдугаар сарыг дуустал Хүннү Моллд байрлах “Гамма” галерейд үргэлжлэх болсныг дуулгахад таатай байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.