Уншиж байна ...
Зураг
Зураг

Цөмийн энергийн тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй 21 санал хураалтыг маргааш явуулахаар боллоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:38 2024/11/14

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр болж дууслаа. 

Тус хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 21 санал хураалтыг маргаашийн үдээс хойших хуралдаанаар явуулахаар боллоо.

15:12 2024/11/14

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүд хууль санаачлагчдаас асуулт асуусан. Энэ үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийлж байв.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. 2011 оноос  2070 он хүртэл ураны салбарын өсөлт үргэлжлэх юм билээ. Тиймээс бид энэ алтан үеийн ашиглах ёстой. Ингэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх нь чухал.

Оросын тал хоёр дахь удаагаа манайд бага оврын атомын цахилгаан станц барьж өгнө гэж амлаж байна. 2007 онд ярьсан эхний амлалтдаа хүрээгүй. Сая Ерөнхийлөгчийг Франц улсад айлчилснаас долоо хоногийн дараа ирж амласан. Энэ амлалт худал шүү.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Эдийн засгийн үр ашиг муу байна. Бид Цөмийн энергийн тухай хуулийнхаа нэрийг өөрчлөх гэж байгаа гэсэн үг. Та нар цацрагт идэвхт ашигт малтмал олборлодог орон болно гэсэн үг. Бид цөмийн энерги бий болгодог орон болохоор зорьж байгаа. 

Шар нунтаг гаргахын тулд 34 хувиа Францын компанид өгснөөр ямар ч хяналтгүй болно. Бид 34 хувьгүй болчихвол шар нунтгаа дараа нь яаж худалдаж авах вэ. Жилд 750 тонн аюултай хог хаягдлыг газар ээжийнхээ хэвлий рүү асгах гэж байна. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Ажлын хэсгийн даргын хувьд Атомын цахилгаан станцтай болохыг хоёр гараа өргөөд дэмждэг. Тиймээс ОХУ-тай Мардай уурхай дээр бага оврын атомын цахилгаан станц барих асуудлыг эрчимтэй ярьж байгаа. 

Орано майнинг компанитай бүтээгдэхүүн хуваах зарчмын дагуу цаашдаа тодорхой хэмжээгээр өөрчлөлт оруулж атомын цахилгаан станц барих асуудлыг шийдэх ёстой.

Гэхдээ энэ амархан бүтэх зүйл биш. Бид өнөөдөр эхэлбэл 2035-2040 онд атомын цахилгаантай болох асуудал шийдэгдэнэ. Шар нунтгийг экспортолсноор олон улсад бидний нэр хүнд маань илүү өндөр түвшинд очно.  

Өнөөдрийн үдээс хойших чуулганы хуралдаанаар тус асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/100064382633728/videos/1084571166272074

09:49 2024/11/14

УИХ-ын намрын ээлжит чуулган нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/550319280932935