Уншиж байна ...
Зураг
Зураг

ФОТО: Дулаан дамжуулах шугамыг өргөтгөснөөр III, IV хорооллын 15,000 айл өрх сүлжээнд нэмэгдэнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 11 сарын 14
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дулаан дамжуулах сүлжээний өргөтгөл “Даралт өргөх Насос станц”, болон III, IV хорооллын эцэс, Бичил 7-р хорооллыг хангах 2х400 мм-ийн голчтой 1.3 хос.км дулааны шугамын нээлт боллоо.

Европын Холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны хамтарсан төслийн хүрээнд шугам сүлжээг өргөжүүлж, шинэчилснээс гадна удирдлагын системийг орчин үеийн болгосон юм.

Үүний үр дүнд нийслэлчүүдэд тулгараад буй агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.

Европын Холбоо болон ЕСБХБ-ны хамтарсан төсөл 2026 оныг хүртэл үргэлжлэх юм.

Тодруулбал Чойроос Сайншанд руу эрчим хүчний дамжуулах сүлжээний төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Энэ үеэр ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач "Энэ төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй ирээдүйд хийх хөрөнгө оруулалтынхаа суурийг тавьж байна гэж ойлгож болно.

Уг төслийн үр дүнд 15,000 айл өрх дулааны сүлжээнд холбогдож байна. Тухайлбал 172 барилга, байгууламж шинээр дулааны сүлжээнд хамрагдах боломжтой боллоо" гэж онцоллоо.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг