Уншиж байна ...

Өмнөд Солонгосын цагдаа $228 саяын крипто луйвартай холбоотой 215 хүнийг баривчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 10 цаг 14 минут
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага нийт 320 тэрбум воны ($228.4 сая) хохиролтой крипто луйврын хэрэгтэй холбогдуулан 215 хүнийг баривчилснаа Лхагва гарагт мэдээлжээ.

Энэ нь тус улсын түүхэнд хамгийн томд орох крипто хөрөнгө оруулалтын луйврын хэрэг юм байна.

Баривчлагдсан хүмүүс нь 15,000 орчим хүний хөрөнгийг өсгөж өгөх нэрээр тэдэнд 28 төрлийн виртуал коиныг зарсан гэмт хэргийн бүлгийн гишүүд болохыг Гёнги Намбу мужийн цагдаагийн газар мэдээлжээ.

Бүлгийн толгойлогч А гэгч Австрали улсад оргон зайлсныг баривчлан авчирсан байна.

Цагдаа нар түүнээс 22 ширхэг биткоин болон $34 саяын хэмжээтэй бэлэн мөнгө хураажээ.

Тус бүлэг 28 коиныхоо зургааг нь өөрсдөө үүсгэж, гадаадын арилжааны төвүүдэд байршуулан зохиомлоор үнэ ханшийг хөөргөж байсан гэнэ.

Тэд хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний компани, коин борлуулалтын компани байгуулан ажиллуулж байжээ. Уг луйврын хохирогчид нь голдуу дундаас дээш насныхан байсныг цагдаагийн байгууллага мэдээлсэн байна.

 

Эх сурвалж Associated Press