Уншиж байна ...

ЦЕГ: Иргэн О.Осоржамаа бусдад хутгалуулж, эмнэлэгт хүргэгджээ

Т.Цэлмэг, IKON.MN
2024 оны 11 сарын 14
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэн О.Осоржамаа бусдад зодуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан юм. 

Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ сарын 14-ний өдрийн 07:20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 хорооны нутагт бусдад хутгалуулсан хүн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтын явцад О.Э гэгч нь иргэн О буюу О.Осоржамаатай архидан согтуурсны улмаас хоорондоо маргалдаж, мэсээр биеийн тодорхой хэсэгт зүсэж гэмтэл учруулжээ.

Одоогийн байдлаар О.Осоржамаад эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд биеийн байдал хэвийн байна" гэв.