Уншиж байна ...
Зураг
Зураг

NBA-гийн хамгийн ахмад дасгалжуулагч Грэг Попович хөнгөн цус харважээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 11 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-гийн одоо баг удирдаж буй хамгийн ахмад дасгалжуулагч Грэг Попович эрүүл мэндийн шалтгаанаар түр завсарлага авсан.

Тэгвэл "Сан Антонио Спэрс"-ийг 29 жил дасгалжуулж буй 75 настай эрхэм энэ сарын 2-нд багийнхаа бэлтгэл дээр хөнгөн хэлбэрийн цус харвалтын улмаас нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байна.

Түүний эргэн ирэх хугацаа одоогоор тодорхойгүй байгаа ч бүрэн эдгэрнэ гэж эмч нар хэлжээ.

 Г.Поповичийн эзгүйд туслах дасгалжуулагч Митч Жонсон багийг чиглүүлж буй юм.

Тархины зарим хэсэгт цусны урсгал хаагдах эсвэл судас хагарсан үед цус харвадаг. Улмаар тархинд хүчил төрөгч дутагдсанаас сэтгэн бодох, ярих, алхах чадвар алдагдаж, хүндэрвэл үхэлд ч хүргэх аюултай.

Цус харвасан хүний хэл ярианд гажуудал үүсэж, зарим булчинд саажилт, хөдөлгөөн алдагдах, ой санамж муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Одоогоор Г.Попович цус харвалтаас болж ямар бэрхшээлтэй тулгарсан нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: NBA