ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Хангарди цогцолбор зогсоолоор 14 чиглэлийн 134 автобус дамжин өнгөрч байна" гэв

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Яармаг дахь барилгад шилжсэнтэй холбогдуулан Ч:79 “ТаЧи-Гурвалжингийн гүүр- Хангарди цогцолбор”, Ч:80 “ХӨСҮТ-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хангарди цогцолбор”, Ч:81 “3,4-р хороолол-Нарны гүүр-Хангарди цогцолбор” чиглэлд өнгөрсөн дөрөвдүгээр сараас нийтийн тээврийн автобус явуулж эхлээд буй.

Өнөөдрийг хүртэл уг чиглэлийн автобусаар хэчнээн зорчигч үйлчлүүлснийг НТБГ-аас мэдээллээ.

Ч:79 “ТаЧи- Гурвалжингийн гүүр- Хангарьд цогцолбор” чиглэлд “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажлын өдөр зургаан тээврийн хэрэгслээр, амралтын өдөр таван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж, өдөрт дунджаар 1,500 зорчигч үйлчлүүлдэг байна.

зураг
 

Ч:80 “ХӨСҮТ- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн- Яармагийн 1-р буудал” чиглэлд ажлын өдөр зургаан тээврийн хэрэгслээр, амралтын өдөр таван тээврийн хэрэгслээр явдаг бөгөөд өдөрт дунджаар 1,600 зорчигч үйлчлүүлдэг.

зураг
 

Ч:81 “3,4-р хороолол- Нарны гүүр- Хангарьд цогцолбор” чиглэлд ажлын өдөр зургаан тээврийн хэрэгслээр, амралтын өдөр таван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлдэг бол өдөрт дунджаар 1,900 зорчигч үйлчлүүлдэг аж.

зураг
 

Энэ сарын 8-наас нийтийн тээврийн автобусны “Яармагийн 1-р буудал” зогсоолыг “Хангарди цогцолбор” гэж нэрлэдэг болсон. Тус зогсоолоор дамжин нийт 14 чиглэлийн 134 тээврийн хэрэгсэл хотын төв, баруун, зүүн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэж байгаа юм байна.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Нарангэрэл [202.126.90.234] 2024/11/14
Ч80 чиглэлд автобус нэмэх хүсэлт тавьж байна. 5-6 тээвртйн хэрэгсэл явдаг гэсэн байгаа ч крдөө 4 л явж байна. Өөрөө үйлчлүүлдэг учраам мэдэж байнаа.
0 | 0 Хариулах
Bilegee [66.181.185.74] 2024/11/14
Ч80 чиглэлийг уулын замаар ХААИС уулзараар оруулах уулын замын ачаалалд нөлөө үзүүлэх талаар судалж үзмээр байна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.46] 2024/11/14
Хотын захиргаа хотын төвөөс холдсон нь зөв болсон. Энэнээс өөр яаж холдохов. Одоо улс орны удирдлага Улаанбаатар хотоос холдох хэрэгтэй байна. Тэд заавал УБ-д байрлаж иргэдтэйгээ хамт түгжрээд явах утгагүй. Засгийн газар, УИХ, ЕТГ, яам, агентлагууд Хархоринд улсын төв цэгт суурьшвал, хотын ачааллыг нэлээн хэмжээгээр бууруулна.
1 | 1 Хариулах