Цагдаагийн байгууллагад “Бусдад зодуулсан байдалтай хүн түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн ирж эмчлэгдэж байгаад нас барлаа” гэх дуудлага, мэдээллийн ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулсан байна.
Шалгалтаар 36 настай, эрэгтэй “Т” нь энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үл таних хүмүүстэй гадаа сааданд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад маргалдаж, зодуулан толгойдоо гэмтэл авч, улмаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан нь тогтоогджээ.
Тус хэргийг 31 настай, “У” гэгч үйлдэж, Баянзүрх дүүрэгт байрлах нурааж буй барилгад нуугдаж байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!