Уншиж байна ...
Зураг
Зураг

З.Мэндсайхан: Сумын иргэд эрүүл орчин, тайван амьдралынхаа төлөө тэмцсэнийг яагаад гадна дотны гар хөл гэж зарлаж байгаа юм?

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. 

Энэ үеэр өнгөрсөн долоо хоногт Халзан бүрэгтэй ордтой холбоотой гарсан асуудлын талаар УИХ-ын гишүүн З.Мэндсайхан асуулт асуулаа.

Тэрбээр "Төр олгосон тусгай зөвшөөрлүүдээ яаж хамгаалах талаар ямар бодлого барьж байна вэ. Саяхан үүсэн Халзан бүрэгтэй ордын асуудал ард иргэдийг бухимдууллаа.

Төрийн байгууллага хоёр жилийн өмнө очоод байх ёстой цацрагийн хэмжээнээс найм дахин илүү цацрагийн идэвхтэй байна гэж дүгнэлт гаргасан. Энэ нь бидний амьдралд нөлөөлөх эсэхийг мэдэхээр ард түмэн тэмцэж байна. 

Ц.Туваан сайд яагаад ажлаа хийхгүй байгаа юм. Тухайн иргэд мэдэх эрхээ эдэлсний төлөө гадна дотны бүлэглэл байна гээд хэвлэлээр нүдэж байна. Гадна дотны бүлэглэл байгаа бол Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд тогтоосон нь хаана байна вэ. 

Сумын иргэд эрүүл орчин, тайван амьдралынхаа төлөө тэмцсэнийг гадна дотны гар хөл гэж яагаад зарлаад сууж байгаа вэ. Хэрэв тийм байвал Хууль зүйн тогтоох ёстой. Үгүй бол ард иргэдийг доромжлоод сууж байдаг хэвлэлд хариуцлага тооцох ёстой. Ард түмэн аж ахуйн нэгжийг хооронд нь зодолдуулахаа болио.

Төр өөрөө лиценз олгож байгаа бол хамгаалдаг, ард иргэдийн эрх ашгийг хамгаалдаг байх ёстой. Халзан бүрэгтэй ордын зөвшөөрлийг төр өсгөн атлаа алга болчих юм. Үүнийгээ тодорхой болгомоор байна" гэв.

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн сайд Ц.Туваан "Төрийн үүрэг дотор хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй компанийг шалгах, хамгаалах асуудал явах ёстой. Манай яамны хамаарах асуудлын хүрээнд лиценз олгох тухай зүйл байгаа. 

Халзан бүрэгтэй ордыг Засгийн газраас ямар нэгэн байдлаар хааж хориглосон шийдвэр гаргаагүй" хэмээн хариуллаа.