Уншиж байна ...
Зураг
Зураг

KFC БРЭНД: Дөрвөн бяцхан зүрхийг хайраар дүүргэлээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 11 сарын 14
Сурталчилгаа

Дэлхийн брэнд KFC-ийн хамт олон “ЗҮРХ МАРТАХГҮЙ” төслийг дэмжин 4 хүүхдийн хагалгааны зардлыг бүрэн хариуцаж бяцхан зүрхнүүдийг хайраар дүүргэн амьдрал бэлэглэлээ.

2021 онд “Дүүргэ” компанит ажлыг анх санаачилсан цагаас хойш жил бүр “Зүрх мартахгүй төсөл”-д хувь нэмрээ оруулан бяцхан зүрхнүүдийг хайраар тэтгэх их үйлсэд 300 гаруй сая төгрөгийг зориулж 19 хүүхдэд амьдрал бэлэглэжээ.

Хойч үеэ хайраар тэтгэж, амьдрал бэлэглэх зорилготой “Зүрх мартахгүй” төсөл урт хугацаанд амжилттай хэрэгжихэд хувь хүн болон байгууллагуудын чин сэтгэл, тусламж нэн чухал тул нийт хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллагуудыгаа уг төсөлд нэгдэж бяцхан зүрхийг хайраар дүүргэхэд хувь нэмрээ оруулахыг KFC брэндийн зүгээс уриалж байна.

зураг
 

"Зүрхний төрөлхийн гажиг" оноштой зорилтот бүлгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий “Зүрх мартахгүй” төслийг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж өдгөө 4 дэх жилдээ амжилттай үргэлжилж байна.

Олон улсын статистик тоо баримтаас харахад 1,000 төрөлт тутмын 8-д "Зүрхний төрөлхийн гажиг" оноштой хүүхэд мэндэлдэг бол 2020 оны байдлаар Монгол улсад 100 төрөлт тутмын 1-д зүрхний дутуу хөгжилтэй хүүхэд мэндэлж буй харамсалтай тоон үзүүлэлт бүртгэгджээ. Манай улсад жилд дунджаар 1,000 орчим зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд мэндэлдгээс 200-300 хүүхэд нь мэс засал нэн шаардлагатай оноштой юм байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.