Уншиж байна ...
Зураг
Зураг

13 тэрбум төгрөгийн үнэлгээгээр Дээд шүүхэд шилжсэн Хангарди ордныг засварлаж эхэлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар/НЗДТГ/, түүний харьяа агентлагууд Хан-Уул дүүргийн шинэ байранд нүүж орсноор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрших Хангарди ордныг Улсын Дээд шүүхэд 13.4 тэрбум төгрөгийн үнэлгээгээр шилжүүлээд буй. 2018 онд Хангарди ордныг 13.4 тэрбум төгрөгөөр үнэлж байжээ.

Дээд шүүхийн мэдэлд шилжсэн уг байрыг засварлаж эхэлжээ. Эх сурвалжаас тодруулснаар Сангийн яамнаас  засварын ажлыг гүйцэтгэх тендерийг зарлаж, барилгын дотор талыг шүүхийн байрны стандартад нийцүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Шүүхийн байгууллага нь танхимуудтай, танхим бүр хэргийн оролцогч, хариуцагч тал, шүүгч тусдаа суух дэгтэй байдаг аж.

Засвар бүрэн хийгдэж дууссаны дараа Дээд шүүхийнхэн Хангарди ордонд нүүж орохоор төлөвлөжээ.

Хангарди ордны барилга нь 2008 онд ашиглалтад орсон бөгөөд зоорийн давхраас гадна 15 давхар, нийт 9,774.7 м.кв талбайтай, зоорийн давхартаа 10 машины гарааштай байна.

Фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг