Жүжигчин Б.Амарсайхан дунд сургуулийн хүүхдүүдийг зодсон гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас лавлахад "Цагдаагийн байгууллагын тусгай дугаарт энэ сарын 1-ний өдөр “Аравдугаар сарын 30-ны өдрийн 20:00 цагийн үед манай найз бусдад зодуулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн.
Тодруулбал сүнсний баярын үеэр хүүхдүүд хотхоны айлуудаар чихэр цуглуулахаар явахдаа хаалга өшиглөснөөс болж бусдад зодуулсан гэх утгатай дуудлага мэдээлэл ирснийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!