Аэро Монголиа компани үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогынхоо хүрээнд зорчигчдодоо Өгөөж Чихэр Боов ХХК-ийн "Мазаалай", “Өргөө” нэрийн амтат нарийн боов санал болгож эхэллээ.
Энэхүү бүтээгдэхүүн нь Монголын уламжлалт гэр болон мазаалайн дүрстэй бөгөөд цөцгий, манго, алим, шоколад зэрэг амтлаг сонголттойгоор үйлдвэрлэгдсэн нь зорчигчдод таатай сэтгэгдэл төрүүлж байна.
Аэро Монголиа нь Монголын үндэсний агаарын тээврийн компаниудын нэг бөгөөд нислэгийн үеийн бүх бүтээгдэхүүн, үйлчилгээндээ үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэг.
Мөн "Мазаалай" нэрийн бүтээгдэхүүнээр дамжуулан зорчигчдод нэн ховордож буй мазаалай баавгайг таниулах зорилготой нь байгаль орчин, биологийн төрөл зүйлийг хамгаалах талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж буй юм.
Аэро Монголиагийн Сөүл, Хөххот чиглэлийн нислэгээр аялахдаа эх орны амтат бүтээгдэхүүнийг амтлаарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!