• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Шүд хорхойтох үрэвслийг эрт эмчилбэл БӨӨРНИЙ өвчнөөс хамгаалж чадна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

- "Бөөр Хамгаалах Дэлхийн Өдөр” тохиож байна -

Анх 2006 оноос эхлэн “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”- ийг дэлхий дахинаа тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жилийн байдлаар дэлхийн 160 гаруй оронд уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монголд 2009 оноос эхлэн бөөр хамгаалах өдрийн үйл ажилагааг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн уриатай холбоотойгоор Төв аймгийн Сэргэлэн суманд нарийн мэргэжлийн эмч нарын баг урьдчилан сэргийлэх үзлэгийг насанд хүрэгсэд ба хүүхэд гэсэн хоёр чиглэлээр хийхээр ажлын төлөвлөгөө гарган бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ жил 2016 оны 3-р сарын 10-ны өдөр “Kidney disease and children” буюу “Бөөрний Өвчин ба Хүүхэд” гэсэн уриатайгаар дэлхий дахинаа уг өдрийг тэмдэглэнэ.

“Бөөр Хамгаалах Дэлхийн Өдөр”-ийн уриа:

“Урьдчилан сэргийлэхийн тулд эрт эхэл!“ гэсэн уриатайгаар Олон Улсын Бөөрний Эмч нарын Холбоо уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачлагыг гаргасан билээ. Энэ өдрийг тэмдэглэх болсон зорилго нь халдварун бус гаралтай өвчнүүдийн дотор дийлэнх хувь эзэлж буй бөөрний эмгэгүүдийг эрт үед нь оношлох, хүндрэлээс урьдчилан сэргийлэх мөн хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгах эдийн засгийн хүндрэлийг цаг алдалгүй шийдэх зэрэг болно.

Бөөрний архаг өвчин (БАӨ) далд ужиг явцтай, даамжрах хандлагатай ч шинж тэмдэг багатай, хүндэрсэн хойноо оношлогддог, хүндрэл, нас баралт өндөртэй эмгэг юм. Бөөрний өвчин аль ч насанд тохиолдож болох ба хүүхдүүдэд удамшилын, төрөлхийн, болон олдмол бөөрний өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.

Хүүхдүүдийг тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж өвчлөлийг эрт илрүүлж эмчилж чадвал бөөрний өвчинг архагшихаас нь өмнө бүрэн эмчилж эдгэрэх боломжтой.

Ялангуяа эцэг эхчүүдэд бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд эмчилгээ дэглэмийг хэрхэн барих талаар эрүүл мэндийн боловсролыг эзэмшүүлвэл хүүхдүүдийг бөөрний архаг өвчнөөр өвдөхгүй байх ихээхэн боломжтой юм.

Бөөрний өвчний шалтгаан болж буй шүд хорхойтох болон гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл зэрэг эмгэгүүдийг эрт үед нь оношлож эмчилвэл бөөрний өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулж болно.

Манай оронд өсвөр насны хүүхдийн өвчлөлд амьсгал, хоол боловсруулах тогтолцооны болон гэмтэл, гадны шалтгаант бусад тодорхой эмгэг, арьс арьсан доорх эслэгийн өвчлөл, шээс бэлгийн тогтолцооны өвчлөлүүд тэргүүлэх 5 шалтгаан болж байна.

Хүүхдийн шээс бэлгийн тогтолцооны өвчлөлүүдийн хувьд жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа ба 10,000 хүүхэд тутамд 1-4 насанд 103.2, 5-9 насанд 118.0, 10-14 насанд 193.2, 15-19 насанд 447.5 тохиолдол болж өсөж байгаа нь зайлшгүй анхаарууштай асуудал болж байна. 
Иймд бөөр шээсний замын өвчнөөр өвдөхгүй байхын тулд хүүхдийг бага наснаас нь зөв зохистой хооллох, эрүүл ахуйн дадал заншилыг хэвшүүлэх, гэр орон болон сургууль орчины таатай нөхцөлийг бүрдүүлэх, өвдсөн тохиолдолд цаг алдалгүй оношлож бүрэн төгс эмчлэх зэрэг нь бид бүхний өмнөө тавих тэргүүн зорилт байх ёстой.
 
Зөвлөгөө

Бөөрний чулуу өвчин манай оронд нилээн элбэг тохиолдох эмгэг юм. Тухайн өвчний тархалтад газар нутгийн байршил их нөлөөтэй. Дундад Ази, Хойд Кавказ, Австри, Нидөрланд, Югослав, Грек, Турк зэрэг улсуудад элбэг тохиолддог бол Өмнөд Африк, Японы зарим хэсэг, Каспийн тэнгисийн эрэг орчмын орнуудад тохиолддоггүй байна. Газар нутгийн онцлогоос гадна тухайн хүний амьдралын хэв маяг, хооллолтын байдал, бодисын солилцооны болон бамбайн дэргэдэх булчирхайн эмгэг, шээсний замын халдвараар байнга өвдөх нь бөөрний чулуу үүсэх шалтгаан хүчин зүйл болж байдаг.

Бөөрөнд үүсэж буй чулууг бүтэц, химийн найрлагаар нь: оксалатын, фосфатын, уратын, карбонатын чулуу гэж ангилна.

 

  • Оксалатын чулуу: Хурган чихний хүчлийн кальцийн давснаас үүсэлтэй. Нягт хатуу, хар саарал өнгөтэй, өргөслөг гадаргуутай. Салст бүрхэвчийг амархан гэмтээж цусны пигмөнт нь бараан хүрэн өнгөтэй болгоно.
  • Фосфатын чулуу: Фосфорын хүчлийн кальцийн давс агуулсан. Гадаргуу нь гөлгөр, янз бүрийн хэлбэртэй, зөөлөн чулуу. Цагаан, цагаан саарал өнгөтэй, шүлтлэг орчинд үүсдэг, хурдан үүсэж амархан задардаг чулуу.
  • Уратын чулуу: шээсний хүчил түүний давсуудаас үүссэн шар хүрэн өнгөтэй, гөлгөр гадаргуутай, хатуу чулуу.
  • Карбонатын чулуу: нүүрс хүчлийн кальцийн давснаас үүсэлтэй. Гөлгөр гадаргуутай, цагаан өнгөтэй, зөөлөн янз бүрийн хэлбэртэй чулуу.
  • Цистины чулуу: цистин агуулсан хүхрийн нэгдэл. Цагаан шар өнгөтэй, дугуй хэлбэртэй, зөөлөн, гөлгөр гадаргуутай. Маш ховор тохиолдоно. Нимбэгэн шар өнгөтэй, рөнтгөн туяаг үл нэвтрүүлнэ. Шээсэнд 6 өнцөгтэй хавтгай ялтас маягтай байна.
  • Уургийн чулуу: фибрин давс, нянгийн холимог, жижиг хэмжээтэй, хавтгай зөөлөн, цагаан чулуу. Бөөрөнд ганц нэг эсвэл олон тооны чулуунууд үүсэж болно. Хэмжээ нь 0,1-15 см хүртэл байна. Зарим чулуунууд нь бөөрний аяганцар, тэвшинцрийн систөмийг бүхэлд нь хамарсан байдаг. Ийм чулууг шүр хэлбэрийн чулуу гэнэ.
  • Бөөрний чулууны 75%-85% оксалат кальци, фосфат кальцийн давснаас үүссэн байдаг. Кальцийн давснаас үүсэлтэй чулуу нь ихэвчлэн 30-аас дээш насны эрэгтэйчүүдэд тохиолдоно.

Шээсэнд оксалат кальцийн кристаллууд нь улаан эсийн хэлбэртэй төстэй 2 талаасаа хонхойсон, гантөль хэлбэртэй кристаллууд харагдана. Шээсний хүчлийн давснаас үүссэн чулуу 5%-8% эзэлнэ. Рөнтгөн туяаг нэвтрүүлнэ.

 

Ихэвчлэн эрэгтэйчүүдэд болон тулай өвчинтэй хүмүүст илүүтэй тохиолдох ба гэр бүлийн шинжтэй байдаг. Шээсэнд шээсний хүчлийн давсны кристаллууд нь гадаргуудаа урицины пигмөнтийг шингээсэнтэй холбоотой улаан хүрэн өнгөтэй харагдана.

Ямар шинжүүд илрэх вэ?

Ихэвчлэн эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүй явагдах тул хэвлийн хөндийн рөнтгөн зураг авахуулах, хэт авиан шинжилгээгээр тохиолдлоор оношлогддог.Зарим үөд цустай шээх шинж илрэх бусад цустай шээх шинжээр илэрдэг өвчнүүдээс (бөөр, шээс дамжуулах замын хавдар, сүрьөэ, уйланхай) ялгах шаардлагатай болно.

Шээлэй буюу энгийнээр хэлбэл бөөрнөөс давсаг руу шээс дамжуулах гуурсны аль нэг хэсэгт чулуу тээглэж бөглөснөөс шээсний урсгалд саад болж бөөрний хатгаа өвдөлтийн шинж илэрнэ. Чулууны өргөн 1 см-ээс илүү, барзгар гадаргуутай бол бөөрнөөс давсаг руу орж амжихгүй шээлэйн аль нэг хэсэгт тээглэж тогтоно. Бага хэмжээтэй чулуу бөөрнөөс шээлэйгээр чөлөөтэй доошилж давсаг руу орно. Чулуу шээлэй рүү орох үөд эхнээс нь эвгүй оргиж байснаа сүүлийн 20-60 минутанд өвдөлт нэмэгдэж тэсэхийн аргагүй болно. Өвдөлт нь ууц нуруу, цавь, бэлэг эрхтэн, гуяны дотор тал руу дамжина.

Өвдөлтийн үөд дотор муухай оргих, бөөлжих, шээс саатах зэрэг шинж илрэхээс гадна хэвтэж чадахгүй хөрвөөнө. Энэ үөд эмнэлгийн яаралтай тусламж дуудахын зэрэгцээ өвчин намдаах эм өгөх, халуун жин тавьж, халуун усанд суулгах зэрэг анхны тусламж үзүүлнэ. Харин бөөрний хатгааг мухар олгойн цочмог үрэвсэл, гэдэсний түгжрэл зэрэг өвчнөөс ялгах хэрэгтэй. Хэрвээ дээрх өвчнүүдийн сэжиг бүхий бол халуун жин тавихыг хориглоно.

Шээсний замд чулуутай бол удаан явах, морь унах, машин тэргэнд доргих, биөийн тамир хийсний дараа өвдөлт нэмэгдэж , тайван үөд намдана. Халуун жин тавих, агчил тавиулах эмэнд өвдөлт намдана. Өвдөлтийн шинжийг дагалдан цусаар шээх шинж илэрнэ. Эсвэл удаан явган явах, морь унах, машин тэргэнд доргих, биөийн тамир хийсний дараа цусаар шээх явдал үзэгдэнэ.

Бөөрний чулуу өвчний үндсэн гол эмчилгээ бол мэс заслаар, дурангаар чулууг авах болон чулуу хайлуулах, бутлах эмчилгээ болно.


Зөвлөгөө өгсөн: УНТЭ БӨӨРНИЙ ТӨВИЙН ПРОФЕССОР Б.БЯМБАДАШ