Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Компьютерийн ард ажилладаг танд ЗӨВЛӨЕ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Компьютерийн ард ажилладаг танд зориулан "PureWow"-д нийтлэгдсэн зөвлөгөөг хүргэе.

Бүтэн өдрийн турш компьютерийн ард сууж ажиллах нь хүний биед сайнаар нөлөөлдөггүй.

Тиймээс доорх зөвлөгөөг өдөр бүр мөрдөж хэвшиж, өөрийн эрүүл мэндээ хайрлаарай.


1. "20-20-20" дүрмээр 20 секунд ШИРТ

 

Та 20 минут тутам өөрөөс чинь хамгийн хол байгаа хана руу хараад, 20 секунд ШИРТЭЖ байгаарай. Энэ нь таны нүд, тархийг багахан ч гэсэн амраах болно.


2. Компьютер болон нүд хоёрын ЗАЙД АНХААР

 
Компьютерийн ард ажилладаг хүмүүсийн хувьд компьютер нүд хоёрын хоорондох зай хамгийн чухал.

Тиймээс таны нүд, компьютер хоёрын зай хол байгаа эсэх сандал өндөрдөж байгаа үгүйг сайтар шалгаж байж, хоорондох зайг зохицуулж байгаарай.


3. Ус сайн УУ

 

Ус сайн уух нь эрүүл мэндэд маш тустай гэдгийг хүн бүр мэддэг. 

Тиймээс та ч гэсэн тогтмол хугацаанд ус сайн ууж байгаарай. Ингэснээр та бие засах өрөө явах, усаа аягандаа хийхийн тулд хөдөлж, бие болон тархиа амраах боломжтой болно.


4. Шатаар алхаж бай

 

Та ажилдаа ирэх эсвэл гэртээ харихдаа цахилгаан шат биш, энгийн ШАТ ашиглаж байгаарай. Хэрвээ та машинаар ажилдаа ирдэг бол өөрийн ажлын давхар руу гарахдаа ШАТ ашиглаарай.

Шат алхах нь таны цусны эргэлтэд сайнаар нөлөөлж, эрүүл мэндэд тустай.


5. Өдрийн хоолны цагаар ДАСГАЛ ХИЙ

 

Та өдрийн хоолны цагаар эрүүл мэнддээ зориулан ДАСГАЛ хийж байгаарай.

Мэдээж заавал хүнд дасгал хийх шаардлагагүй бөгөөд толгойгоо хоёр тийш эргүүлэх, гараа хөдөлгөх гэх мэт амархан дасгал хийгээрэй.


6. Үсгийн хэмжээг ТОМ болго

 

Та хөгшин хүн л том хэмжээтэй үсэг харж, ажлаа хийдэг гэж боддог уу? 

Магадгүй таны компьютерийн үсгийн хэмжээ нь жижиг учраас таны нүд ядарч, толгой өвдөж байх магадлалтай учир үсгийн хэмжээгээ солиод үзээрэй.


7. Сэрүүлгийг САЙН АШИГЛА

 

Та цагт нэг удаа эсвэл хоёр цагт нэг удаа гэсэн хэмнэлээр сэрүүлгээ тавиарай.

Тэгээд сэрүүлгээ дугармагц, сандлаасаа босоод бага зэрэг алхаарай.


8. Гэртээ хариад НҮДЭЭ АМРАА

 

Та гэртээ хариад, зурагт удаан үзэх эсвэл гар утсаа оролдолгүйгээр НҮДЭЭ амрааж, нүдний дасгал хийж болно шүү дээ. Дасгалыг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: purehow.com