Компьютерын ард удаан сууснаас болж таны нүд өвддөг үү?
Тэгвэл танд зориулсан "Little Things"-дээр нийтлэгдсэн "Нүдний харааг сайжруулах, ядаргааг тайлах 10 дасгал"-ыг танилцуулъя.
Та нүдээ цагийн зүүний дагуу буюу баруунаас зүүн рүү 5 удаа эргүүлээд, үүний дараа эсрэг зүг рүү нь эргүүлээрэй.
Эхлээд та нүдээ аних хэрэгтэй. Дараа нь 2-3 хурууны үзүүрүүдээ нийлүүлээд, нүдэндээ 2 секундийн турш массаж хийгээрэй. /10 удаа давтан хийх/
Эхлээд нүүрнээс 25 см холдсон зайд эрхий хуруугаа барь. Дараа нь эрхий хуруундаа бүх анхаарлаа төвлөрүүл. Үүний дараа 25 см-аа 3 метр болгож өөрчлөөрэй.
Тус дасгалыг 9 метр, 3 метр, 25 см зэрэг зайгаар байршлаа өөрчлөх хэрэгтэй. Уг дарааллаар хийсний дараа бага зэрэг амрах хэрэгтэй. /10 удаа давтан хийх/
Та нүдээ удаанаар дээш доош гүйлгээрэй. Тус тус 5 секунд үргэлжлэх болно. Дасгалаа хийсний дараа нүдээ энгийн байдал руу шилжүүлээрэй. /10 удаа давтан хийх/
4 дүгээр дасгалтай адил дарааллаар энэхүү дасгалыг хийгээрэй.
Эхлээд та зүүн доошоо, дараа нь баруун дээшээгээ 5 секунд тус тус хараарай. Үүнийг тус бүр 5 удаа давтан хийгээрэй.
Та харандаа эсвэл бал ашиглан энэхүү дасгалыг хийгээрэй.
Та балаа нүднээсээ 15 см зайд бариарай. Тэгээд бүх анхаарлаа бал руугаа хандуулаарай. Тэгээд балаа нүд рүүгээ ойртуулж, холдуулах маягаар 10 удаа давтан хийгээрэй.
Та урагшаа хараад, А-гаас эхлээд Я хүртэлх цагаан толгойн үсгүүдийг нүдээрээ дүрслэн зураарай.
Нүдээ маш чангаар аниад, дараа нь хамгийн томоор нүдээ нээгээрэй. /Тус тус 5 секунд үргэлжлэх бөгөөд 10 удаа давтан хийгээрэй/
Та урагшаа хараад ямар нэгэн цэгийг гол цэгээ болго. Дараа нь баруун нүдээ аниад, наймын тоог толгойгоо хөдөлгөн зураарай. Энэхүү дасгалыг хоёр нүдээ ээлжлүүлэн хийх бөгөөд тус тус 10 удаа давтан хийгээрэй.
Ингэснээр энгийн үед ашиглаж чаддаггүй булчингаа ч бас ашиглах боломжтой шүү дээ.
Эх сурвалж: littlethings.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!