ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс анхны гадаад дахь цэргийн баазаа байгуулж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Хятадын Батлан хамгаалах яам анх удаа армийнхаа “туслах байгууламжийг” зүүн Африкийн Жибути улсын газар нутагт байгуулж эхэлснээ мэдэгджээ.

Яамны хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Ву Чянь “барилгын ажил эхэлсэн ба ажил гүйцэтгэх хүмүүс Хятадын талаас Жибутид очсон” гэж өнгөрсөн Пүрэв гарагт мэдэгдсэн юм.

Хятадын тал энэхүү байгууламжаа “цэргийн бааз” гэж нэрлэхээс зайлсхийж “туслах байгууламж”, “ложистикийн байгууламж” гэх зэргээр нэрлэж байгаа. Жибути улсад АНУ, Франц, тэр ч байтугай Японы Өөрийгөө Хамгаалах хүчний баазууд байрладаг юм.

 

Ву хурандаагийн нотолж байгаагаар уг байгууламж нь Адений булан, Энэтхэгийн далайн баруун хэсэг, Арабын болон Улаан тэнгист далайн дээрэмчдийн эсрэг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа, хүмүүнлэгийн ажиллагаанд оролцож байгаа Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хөлөг онгоцнуудыг цэнэглэх, засвар үйлчилгээг хийх зорилготой гэнэ. Үүнээс өмнө хөлөг онгоцнуудад үйлчилгээ хийхдээ Хятадын эх газар руу илгээдэг байсан нь урт зам туулдаг, өртөг өндөртэй ажиллагаа байжээ.

Жибутид бааз байгуулах Хятадын сонирхлыг өнгөрсөн зун тус улсын ерөнхийлөгч Исмайл Омар Гуллех ил болгож, хоёр тал хэлэлцээр хийж эхэлснийг мэдэгдсэн юм.

Харин Хятадын тал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нийтэд зарлаж байв. Ингээд 2016 оны нэгдүгээр сард талууд бааз байгуулах байрлалыг тохирсны үндсэн дээр барилгын ажил нь одоо эхэлж байгаа юм байна.

Гэвч зарим улс орнууд Хятадын энхийн зорилготой гэж байгаа энэхүү алхмыг өөр өнцгөөс харж байгаагаа илэрхийлж байгаа. Тухайлбал Энэтхэг улс өөрийн хүчтэй өрсөлдөгч гэж үздэг Хятадыг Энэтхэгийн далайд байр сууриа бэхжүүлж байгаад төдийлөн таатай хандахгүй байна. АНУ ч мөн адил байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: The Diplomat

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ТЭНЭГЛЭЛ
18
Зураг
БУРУУ
4
Зураг
БАХАРХМААР
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
WAVY [202.131.226.243] 2016/3/2
Манайх баазаа байгуулая л даа, Жибүти зөвшөөрөх юм бишүү.
0 | 0 Хариулах