Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

С.Пүрэв: Баримт ХЭВЛЭЭГҮЙ албан байгууллагад хоёр хувийн ТОРГУУЛЬ ногдуулна

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Гааль Татварын Ерөнхий Газар /ГТЕГ/ болон Нийслэлийн харьяа дүүргүүдээс НӨАТ-ын баримтын хэрэгжилт, урамшууллын систем, холбогдох хүмүүст шаардлага тавих асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ГТЕГ-ын дарга С.Пүрэв хэлэхдээ "НӨАТ-ын баримт хэвлэх, урамшууллын системийн холбоотой асуудлууд гарч байна. 

Бид улсын хэмжээнд бүх баримтын хугацаа болон үнийн дүн нь зөв эсэх үгүйг шалгаж байна. Үүний дараа тухайн дүүргийн Засаг дарга, Татварын газарт мэдээллийг явуулж байгаа.

Иргэнээс мөнгө авч байгаа ямар ч албан байгууллага сугалаатай НӨАТ-ын баримтыг хэвлэн гаргах үүрэгтэй. Түүнчлэн иргэн бүр сугалаатай баримтаа шаардан авах эрхтэй.

Одоогийн байдлаар нийт 2313 албан байгууллагаас ebarimt төв рүү мэдээллээ илгээж байна. НӨАТ-ын баримт хэвлэх кассын машинаар нийт 7,759,273 баримт хэвлэгдсэнээс албан ёсоор ebarimt дээр баталгаажсан баримтын тоо 1,233,288 юм. Мөн 182,354 хувь хүн хамрагдаж байгаагаас, баримтаа бүртгүүлсэн нь 112,717 хүн гэсэн тоо баримт гарсан.

Хуулийн хүрээнд: 

  • Нийт албан байгууллагуудыг баримтуудаа ebarimt төв рүү хуулийн хугацаанд заасан буюу 3 хоногийн дотор илгээж байхыг шаардах эрхтэй. Яагаад гэвэл цаг тухайд нь илгээхгүй байгаагаас болж ИРГЭД хохирох ёсгүй.
     
  • НӨАТ-ын баримт олгож эхэлснээс болж ҮНЭ нэмж байгаа албан газруудыг яаралтай шалгах шаардлагатай байна. (Хаана ямар шалтгааны улмаас нэмэгдүүлж байгааг тодруулах хэрэгтэй)
     
  • Хэвлэх машины үнэ өртгийн талаар зөв мэдээллийг олгох
     
  • Баримт ХЭВЛЭЭГҮЙ албан байгууллагад хоёр хувь, үнийн дүн ЗӨРҮҮТЭЙ, ХУДАЛ байвал 20 хувь хүртэл торгох ажлуудыг Нийслэлийн дүүргүүд болон аймаг сумын Засаг дарга, татварын байцаагч, дэд ажлын хэсгүүдэд үүрэг болгож байна.
Мөн бид зарим аймгуудад сургалт семинар зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цаашид Нийслэлийн удирдлагуудтай НӨАТ-ын урамшууллын системийн талаар хамтарч ажиллах болно" гэлээ.