Энэ нь нарийн технологи учир анхаарах зүйлс ихтэй.
Хэрвээ та хуучин дизель хөдөлгүүртэй машин худалдан авах гэж байгаа бол техник үйлчилгээ хийж байсан эсэх, мэдээллийг хуучин эзэмшигчээс авах хэрэгтэй.
Үүнд:
- Тухайн авах гэж байгаа машины хөдөлгүүрийн сэлбэг олдоцтой эсэхийг тооцоолох хэрэгтэй
- Хүйтэн нөхцөлд асаах чадамж буюу халаагч сайн ажиллаж байгаа эсэхийг шалгах (хүйтэнд хонуулж тест хийх)
- Хар болон цэнхэр утаа хаяж байгаа эсэхийг ачаалал өгч шалгах
- Моторын сальникууд болон түлшний трупээр түлш, тос асгарч дааварласан эсэхийг шалгах
- Моторт ноцтой дуу байгаа эсэх (дизель хөдөлгүүрийн дуу бензин хөдөлгүүрээс арай чанга, энэ нь сайн хөдөлгүүрийн шинж)
- Их гүйлттэй дизель хөдөлгүүр цаашид үйлчилгээ хийлгэх, халамжлах давтамж нь ойр ойрхон болсон байдаг.
- Турботой хөдөлгүүр байвал турбоны шахалтыг нанометр багажаар шалгах эсвэл засварын газарт шалгуулах
- Духны ремен болон гинж сольсон эсэх мэдээллийг авч шаардлагатай тохиолдолд солиулах
- Тухайн хөдөлгүүрийн талаарх бүрэн мэдээллийг унадаг, хэрэглэж байсан хүмүүсээс асууж сонголтоо хийгээрэй.