ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлдөөсөн үнэг, чононы хөлдүү мах хадгалж байсныг илрүүлэв

Өглөөний сонин
2016 оны 1 сарын 22
MorninigNews.mn
Зураг зураг

Цагдаагийн байгууллагад "Эмээлт овоо түүхий эд авах цэгийн хашаан дотор хөлдөөсөн чононы мах байна" гэсэн мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах “Эмээлт овоо” түүхий эд авах цэгт шалгалт хийсэн байна. 

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд оршин суух Б-ын “Nissan Х-Trail” автомашинд хөлдөөсөн таван чоно, долоон үнэг, дөрвөн ширхэг хярс хадгалж байсныг илрүүлжээ.

Эдгээрийг эд мөрийн баримтаар түр хурааж, уг үйлдлийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн аж.

Зураг