Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭЗЧ: 2050 он гэхэд далайн бүх загаснаас их ХУВАНЦАР САВ дэлхийд байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

2050 он гэхэд далайд буй бүх загаснаас илүү их хуванцар сав дэлхийд байх тухай Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаар анхаарууллаа.

Хуванцар сав бол дэлхийн хамгийн түгээмэл материалаар хийгддэг, өртөг багатай бүтээгдэхүүн юм. Сүүлийн 50 жилд хуванцар савны хэрэглээ 20 дахин өссөн бөгөөд дараагийн таван жилд мөн хоёр дахин өсөх төлөвтэй байна.

Дэлхий дээр хэрэглэгдэж буй нийт хуванцар савны зөвхөн 14 хувь нь л ахин боловсруулагддаг гэнэ. Энэ нь жилдээ дэлхийн эдийн засгаас 120 тэрбум ам долларын зардал болж гардаг тухай 200 орчим судалгааны материалд дурдагдсан байна.

 

 

2050 он гэхэд хуванцар савны үйлдвэрлэл 1,124 сая тонн болж өсөх ажээ. Тэгвэл энэ нь нь дэлхийн улс орнуудын нүүрс төрөгчтэй тэмцэх төсвийн 15 хувийг эзэлж, хүндрэл учруулах гэнэ.

Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаар энэ асуудалд ихээхэн анхаарч байгаа бөгөөд хүмүүст хэрэглэсэн хуванцар саваа эргэн цуглуулах нь энэ асуудалтай тэмцэх арга зам болохыг сурталчлах ажээ.

 

Эх сурвалж: CNN