Жил бүр Дэлхийн Эдийн Засгийн Чуулган дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварыг харуулсан Global Competitiveness Report тайланг гаргадаг.
Өрсөлдөх чадварын тайланд жагссан 140 орноос Монгол Улс 104-т оржээ.
Интерактив графикийн улс бүр дээр дарж мэдээллийг харах боломжтой.
Гол шалгуур үзүүлэлтүүдэд Монгол Улсын авсан оноог харуулбал:
- Дээд боловсролын үзүүлэлтээр 140 орноос 62-т орсон нь дараагийн сайн үзүүлэлт болжээ. Энэ үзүүлэлтийн тэргүүлэгч нь Сингапур.
- Инновацийн чадавхиар 140 орноос 64-т оржээ. Инновациар тэргүүлэгч нь Швейцарь байна.
- Төрийн байгууллагуудын үр ашигтай байдлаар 140 орноос 92-т орсон байна. Энэ үзүүлэлтийн тэргүүлэгч нь Финланд.
- Интернэт хэрэглээний үзүүлэлтээр 140 орноос 99-т оржээ. Интернэтийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч нь Исланд улс байна.
- Хүн амын наслалтаар 140 орноос 103-т байгаа нь сүүлээсээ хоёр дахь муу үзүүлэлт. Тэргүүлэгч улс нь Хонг конг гэжээ.
Эх сурвалж: WEF, Quarz, Bank of America