ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

16-наас бүх нутгаар хүйтний эрч ЭРС ЧАНГАРНА

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Ойрын өдрүүд буюу нэгдүгээр сарын 16-наас эхлэн хүйтний эрч эрс чангарч, ЦАС ихээр орно.

Энэ талаар Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн урьдчилсан мэдээлэх төвөөс тодрууллаа.

Тус төвийн дарга Ж.Цогт "Өчигдрөөс эхлээд илүү их хүйтэрч байгаа нь хүмүүст мэдрэгдсэн байх. Ялангуяа Улаанбаатар хотын төв хэсэгт шөнөдөө -35 градус, Яармаг, Сонгинын ойр хавьцаа бол -40 градуст хүрлээ.

Энэ байдлаас болоод хэвлэл мэдээлэл болон хүмүүсийн дунд -50 гаруй градус хүрнэ гэсэн шуугиан гарсан байсан. Үнэндээ бол -50 градус гэдэг бол шуугиан тарихаар, гайхахаар зүйл биш. Өмнө нь Монголд -56 градус хүрсэн үе ч байсан.

Энэ сарын 13-16 хүртэл бол хүйтний эрч бага зэрэг сулрах болно.​ Энэ үеэр буюу 14-16-ны хооронд ихэнх нутгаар цас орно. 

Баруун, Төв Сибирээс манайх руу хүйтэн агаарын масс чиглээд ирэх үед хүйтний эрч эрс чангардаг. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 15, зарим нутгаар 16-20-ныг дуустал буюу ойролцоогоор 7 хоногийн хугацаанд бүх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдэж, цас орох болно.

Тиймээс хөдөө орон нутаг руу явахдаа машины бүрэн бүтэн байдлыг хангах, халтиргаанаас сэргийлэхийг ЗӨВЛӨЖ байна.

Мөн цаг агаарын мэдээг цаг тутамд шалгаж байх хэрэгтэй"гэв.

2016 оны 1 дүгээр сарын 12-ноос 1 дүгээр сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2015 оны 1 дүгээр сарын 15-16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-19-нд зарим нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 15-17-нд салхи  Алтайн уулс, говь талын нутгаар зарим үед 12-14 м/с хүрч ширүүсэх төлөвтэй. 

Энэ сарын 13-14-нд хүйтний эрч бага зэрэг сулрах боловч 15-нд нутгийн хойд хэсгээр 16-наас бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Идэр, Тэс, Отгон голын сав, Дархадын хотгороор шөнөдөө 43-48 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуурын сав, Хүрэн бэлчир, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн зэрэг томоохон голуудын сав, хонхор газруудаар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говь болон өмнөд говиор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод 16-наас хүйтний эрч чангарч шөнөдөө хотын төв хэсгээр -33 градус, Яармаг Сонгины орчмоор -40 градусыг давж хүйтрэх төлөвтэй байна.

Агаарын температур нийт нутгаар энэ сарын 20-ныг дуустал эрс чангарах нөхцөл бүрдэж байгаа тул зам талбайд халтиргаа гулгаа үүсэх, малын хэвтэр бууц хөлдөх, мал бэлчээрт гарч чадахгүй болох, хот, суурин газрын төвлөрсөн халаалтад таагүй нөлөө үзүүлж болзошгүйг онцгой анхаарах хэрэгтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Mongol [43.242.243.192] 2016/1/14
ter gadaadruugaa zailchaach sachii chin hurdiin bol
0 | 0 Хариулах
surtei pitchnvvd we [43.242.243.192] 2016/1/14
bidnii joohon bhd 90 d on 2000 d onii yed ugaasal iim huitenl bdg bsn shde oi sanamj ni uzdeg solongos dram shige ustsan yumuu haasha yum!!! suuliin heden jil delhiin dulaarlaas bolood dulaan owol boldog bolson bolhoos bish!!! boon sur duulian boloh yum yu we yag Mongol oron ugaasaal delhiid deeguur ordog huiten owoltei uls shuudee dagznuudaa!!!!!
0 | 0 Хариулах
Цус багатай хүн байна [202.131.235.234] 2016/1/13
Гадаадууд зугтмаар санагдтал хага таших нь ээ, хашраах нь дээ
1 | 0 Хариулах
kkkk [59.153.85.115] 2016/1/13
shuls hayahad zamdaa hulduhnee
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2016/1/13
hiimori ch heterhii sergeed balarhiin baina daa.
0 | 0 Хариулах
Солиотэээ. [49.0.185.119] 2016/1/13
Гэртээ паараа тэврээд цэмбийгээд сууж дээ ха ха.
3 | 0 Хариулах
Зочин [120.114.182.23] 2016/1/12
guchii
1 | 0 Хариулах
Зочин [120.114.182.23] 2016/1/12
P.izda
0 | 0 Хариулах
Зочин [120.114.182.23] 2016/1/12
[хориотой үг]
0 | 0 Хариулах
УССУРИ [202.179.28.57] 2016/1/12
ХӨЛДӨЖ ҮХЭХ БАЙХДАА НУС Ч ЯАХ ВЭ ХАЦАР ДЭЭР БАЙЖ Л БАЙГ
1 | 0 Хариулах
Зочин [43.228.130.176] 2016/1/12
Ямар ойлгомжгүй бичдэг юм бэ. Тоо баримт бол график, хүснэгтээр үзүүлэчэээ...
6 | 9 Хариулах
Зочин [202.131.242.10] 2016/1/12
Ойлгохгүй бол чи мал юм байна. Даварсан [хориотой үг] вэ!
6 | 1 Хариулах
Зочин [103.174.24.19] 2016/1/12
чи нэг сарыг дуустал нусаа хацартаа наана. одоо ойлгов уу?
32 | 0 Хариулах
gahai [150.129.143.1] 2016/1/12
yum unshaad oilgoj chadku bnu
3 | 0 Хариулах
Зочин [27.123.214.122] 2016/1/12
Unen shuu
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.183] 2016/1/12
Xaxaxa yuun oilgomjq bnaa aa
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.24] 2016/1/12
Хавар намрын курткатай гарч болно гэнэ ээ. Ойрын өдрүүдийн сайхан дулаахан байна гэж байна.
16 | 0 Хариулах
Зочин [103.229.121.31] 2016/1/12
Pcda we hha
0 | 0 Хариулах
bi [59.178.73.128] 2016/1/12
бөөн хөлдүү хүмүүс
0 | 3 Хариулах
Зочин [202.9.41.39] 2016/1/12
zunii nimgen huwtsas omsood garch bolno haluun dulaan bn genee! ha ha
1 | 1 Хариулах