Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд энэ сарын 23-ны өдөр гурван ихэр тугал төржээ. Тус сумын 2-р багийн малчин И.Бат-Итгэлийн хотонд улаан халзан үнээ тугаллаж, гурван ихэр тугал төрсөн байна.
Цагаан-овоо суманд төл мал ихэрлэх нь элбэг байдаг гэнэ. Энэ жил л гэхэд 3-р багийн малчин М.Мягмардоржийн алаг ямаа таван ихэр ишиг төрүүлсэн. Уг ямаа өнгөрсөн хавар бас л таван ихэр ишиг гаргаж байсан юм. Иймээс “Одонгийн болзол хангасан” ямаа гэж хошигнон нэрлэдэг ажээ.
Эх сурвалж: dornod.net
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!