Энэ сарын 2-ны өдөр Яармагийн гүүрэн дээр осол гарч, гүүрний даацын тулгуур багана доргиж, хэт ачаалал авбал нурах аюултай болсон.
Тиймээс гүүрийг хааж засварлаж байсан бөгөөд засварын ажил энэ сарын 24, 25-нд дуусгахаар төлөвлөж байсан хэдий ч ерөнхий ажил нь хийгдсэн учраас өнөөдрөөс тус гүүрийг нээхээр болсон талаар Замын Цагдаагийн Газраас мэдээллээ.
Тус гүүрэн дээр өвс ачиж явсан Портер маркийн автомашины араас том автобус мөргөсөн ноцтой осол гарсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!