Энэ сарын 7-нд албан ёсоор нээлтээ хийх Азийн өвлийн спортын IV наадмын зарим төрлүүд эхэллээ. Тухайлбал өчигдөр хоккейн хэсгийн тоглолтууд нээлтээ хийсэн бол өнөөдөр кёрлинг эхэлсэн юм.
Кёрлингийн холимог хос төрөлд Булганхүүгийн Баяр, Ганбатын Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй манай улсын баг "A" хэсэгт орсон.
Энэ хэсэгт Япон, Кувейт, Тайланд, Хонконг, Тайванийн багтай өрсөлдөх аж.
Манай залуус өнөөдөр эхний тоглолтоо Кувейтын эсрэг хийж, 5:6-гаар ялагдсан бол дараа нь Японд 0:19-өөр дийлдсэн байна.
Маргааш Тайвань болон Тайландын багтай өрсөлдөх бол энэ сарын 6-нд Хонконгийн багтай хүч үзэх хуваарьтай.
Монгол Улсад кёрлингийн спортын холбоо 2013 онд байгуулагдсан түүхтэй. Улмаар 2022 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж Б зэрэглэлийн өсвөрийн дэлхийн аваргад өрсөлдсөн юм.
Харин насанд хүрэгчдийн төрөлд олон улсын анхны том тэмцээн нь Азийн өвлийн наадам болж байна.
Энэ удаагийн Азийн өвлийн наадамд манай улсаас дөрвөн спортын долоон төрөлд 35 тамирчин өрсөлдөж буй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!