• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Hilcorp компани бүх ажилтандаа $100,000 бонус олгожээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Техаст төвтэй газрын тос, байгалийн хийн Hilcorp компани 1,350 ажилтандаа бүгдэнд нь $100,000-ын урамшуулал олгожээ.

Ингэхдээ хэр удаан ажилласныг нь үл харгалзан хүн бүрт энэ хишгийг хүртээсэн байна.

Компани “Dream 2015” нэртэй компаниа хоёр дахин өсгөх урамшуулалт хөтөлбөр зарлаад байсан бөгөөд үүндээ хүрсэн тул ийм арга хэмжээ авчээ.

Тус компанийн хувьд энэ нь анхны тохиолдол биш бөгөөд 2011 онд “Double Drive” нэртэй ийм хөтөлбөр хэрэгжүүлэн компаниа хоёр дахин томруулж ажилтан бүртээ $50,000-т багтаан мөрөөдлийн машинаа авах, эсвэл бэлэн мөнгө авах урамшуулал олгож байжээ.

Компани нь хаалттай, хувийн компани бөгөөд эзэн нь тэрбумтан Жеффери Хилдебранд гэгч хүн юм байна.

Hilcorp нь АНУ даяар зөвхөн шагнал урамшууллаараа бус зөв засаглал, найрсаг ажиллах орчин, уур амьсгалаараа алдартай гэж Fortune сэтгүүлд онцолж байв.

Тус компанийн ажилтнуудын ярьж байгаагаар удирдлага нь хүмүүсийнхээ санал бүрийг анхааралтай сонсож, хэрэгжүүлэхийн тулд явдаг гэжээ.

Нэг үгээр хэлбэл компанийн соёл нь “бид бүгд хамтдаа” гэсэн хэлбэртэй бөгөөд тавьсан зорилгодоо хүрч чадвал бүгд хангалттай хэмжээний урамшуулал хүртэх боломжтой байдгаараа онцлог гэнэ.

Ихэнх компаниуд ажилтнуудаа хамгийн үнэтэй баялаг гэж хэлдэг боловч Hilcorp шиг итгэлтэйгээр хэрэгжүүлдэг нь ховор.

Компанийн үнэт зүйлсийг тэд “Өөрийн компани юм шиг ажиллах”, ”Hilcorp ялвал, бид бүгд ялна”, ”Өдөр бүрийг илүү сайхан болгохын төлөө” гэж тодорхойлсон байдаг байна.

 

Эх сурвалж: The Sydney Morning Herald

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг