Ургац хураалт дуусч байгааг салбарын яамнаас мэдээллээ.
Төв аймгийн ихэнх сум ургацаа хураагаад дууссан байна. Мөн Сэлэнгэ, Булган .аймгийнхан өнөөдөр ургацаа хурааж дуусч буйгаа салбарын яаманд мэдээлжээ.
Манай улс энэ жил 341.3 мянган тонн буудай, 188.5 мянган тонн төмс, 101 мянган тонн хүнсний ногоо, 40.8 мянган тонн тэжээлийн ургамал хураагаад байна.
Хүснэгтээр:
Ургацын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариаг 11.1 хувиар ахиу хураасан байна. Харин төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны түвшинд байна.
Тариаланчид буудайгаа хэрхэн борлуулж байгааг Үр тариа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Жаргалаас тодруулахад “Тариалан эрхлэлтийг дэмжих сан нэг тонн буудайг 320 мянган төгрөгөөр үнэлж байгаа бол гурилын үйлдвэрүүд 340-360 мянгаар авч байгаа.
Гэвч энэ жил буудайнаас хоргодол их тооцож байгаа болохоор тариаланчид багагүй алдагдал амсч байна. Сүүлийн үед гурилын үйлдвэр нэмэгдэхийн хэрээр үнэд өрсөлдөөн бий болсон. Үйлдвэрүүд нэгнээсээ өрсөж илүү хэмжээний, чанартай буудай нөөцлөхийн тулд гайгүй үнэ хэлж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үнэ бол үүргээ.л биелүүлж байгаа тоо. Санд буудайгаа өгч байгаа тариаланчид урамшууллын хэдэн төгрөгт найдаж байна. Тэд голдуу гурилын үйддвэрүүдэд буудайгаа өгч байна” хэмээсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!