Ургац хураалтын явц үр тарианы тарималд 57.8 хувь, төмснийх 83.5 хувь, хүнсний ногооных 94.7 хувьтай явагдаж байгаа төдийгүй ургац хураалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 11.6 хувиар, төмс, хүнсний ногооны хураалт 4.7 - 5.5 хувиар тус тус өссөн дүнтэй тариалангийн бүс нутгуудад шатахууны хангамж хэвийн байгаа аж.
Түүнчлэн улаанбуудайн борлуулалтыг эрчимжүүлэх, хэрэглэгчдийн гар дээр ирэх гурилын үнийг хэт өсөхгүй байх боломжийг бүрдүүлэх үүднээс дараах шийдвэрийг гаргасан байна.
Мөн 2013-2014 оны өвөл, хаврыг хохирол багатай давах, цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай Засгийн газрын 210, 266 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, хадлан, тариагаа цаг хугацаанд нь бүрэн хураан авах зорилгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын гаргасан албан даалгаварыг орон нутагт хүргүүлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!