ҮХААЯ, Тариалан эрхлэлтийн дэмжих сан тонн улаан буудайг 320 мянган төгрөгөөр худалдан авч, 100 мянган төгрөгийг урамшуулал олгох болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Ингэснээр үйлдвэрээс гарах гурилын үнэ кг нь 600 төгрөгт барих боломж бүрдэж байгаа юм байна. Үүнээс өмнө тариаланчид улаан буудайгаа 400-450 мянган төгрөгөөр борлуулах хүсэлтээ ҮХАА-н сайд Х.Баттулгад илэрхийлээд байсан юм.
Учир нь Монгол Улс газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг эх орондоо үйлдвэрлэдэггүй. Тиймээс тариалан эрхлэхэд зардал их гардаг гэнэ.
Түүнчлэн валютын ханш чангарсан энэ үед улаан буудайг 380 мянган төгрөгөөр өгөх нь зах зээлээс хэт доогуур үнэлгээ гэж үзэж байсан аж.
Харин гурил үйлдвэрлэгчид улаан буудайг нэг тонн тутмыг нь 320 мянган төгрөгөөс дээш үнээр авахгүй гэдгээ мэдэгджээ. Үүнээс дээш үнээр худалдан авбал газар тариаланчид ч, гурил үйлдвэрлэгчид ч хэцүүхэн байдалд орно гэдгийг тэд хэлж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!